Хятадын Ерөнхий сайд Ли Цян Австралийн Аделаидын амьтны хүрээлэнд айлчлах үеэрээ хоёр хулсны баавгай илгээх санал тавьжээ.
Тэдгээр шинэ хулсны баавгайнууд нь өдгөө Австралийн амьтны хүрээлэнд байгаа Ван Ван, Фу Ни нэртэй баавгайнуудын оронд шинээр ирж "Хятад, Австралийн харилцааны найрсаг элч" болох юм. Ерөнхий сайд Ли Австралид хийж буй дөрвөн өдрийн айлчлал нь сүүлийн долоон жилийн хугацаанд Хятадын удирдагчийн анхны айлчлал бөгөөд хоёр орны харилцаа сайжирч буйг илтгэж байна.
“Xулсны баавгайн дипломат ажиллагаа” буюу баавгайг бэлэг болгон илгээх нь Хятадын дипломат харилцааны нэг хэлбэр
Хятад, Австрали хоёр тал энэ айлчлалыг худалдаа, консулын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гол арга хэмжээ гэж үзэж буй аж. Ноён Ли хэлэхдээ, Ван Ван, Фу Ни хоёр оны эцэс гэхэд төрөлх нутаг руугаа буцааж оронд нь Хятад Улсаас илүү өхөөрдөм, залуухан хос баавгайг авчрах болно гэж амлажээ.
МЭ 618-907 оныг хүртэл захирч байсан Тан гүрний үеэс эхтэй, “хулсны баавгайн дипломат ажиллагаа” буюу баавгайг бэлэг болгон илгээх нь Хятадын дипломат харилцааны нэг хэлбэр болсоор ирсэн. Хятад улс Номхон далайн өмнөд хэсэгт нөлөөгөө нэмэгдүүлж, Австралитай түүхэн холбоотон байсан арлын улсуудтай аюулгүй байдал, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байна.
Бээжингээс авсан хариу арга хэмжээ нь Австралийн дарсанд өндөр татвар ногдуулах явдал байв.
Энэ нь олон жилийн турш улс орнуудын хооронд хурцадмал байдал үүсгэсэн боловч Австралийн Ерөнхий сайд асан Скотт Моррисон 2020 онд Хятад дахь Ковид-19 тахлын гарал үүслийн талаар олон улсын мөрдөн байцаалт явуулахыг уриалснаар хоёр талын харилцаа хамгийн доод цэгт хүрчээ. Үүний дараа Бээжингээс авсан хариу арга хэмжээ нь Австралийн дарсанд өндөр татвар ногдуулах явдал байв. Ноён Ли-г айлчлах үеэр Австралийн эзэд түүнийг дарсны үйлдвэрт аваачсан нь Бээжин саяхан дарсны татвараа цуцалсныг сануулж байна.
Бямба гаригт Ли сайд Аделаидад ирэхэд дипломатын харилцаа сэргэж байгааг илтгэв. Тэрээр хэлэхдээ “Бие биеэ хүндэтгэх, санал зөрөлдөөнөө арилгахын зэрэгцээ нийтлэг үндэслэлийг эрэлхийлэх, харилцан ашигтай хамтын ажиллагаа нь харилцааны гол түлхүүр юм” гэжээ.
Эх сурвалж: BBC