Б.Очирваань жилийн өмнө өөрийн дэмждэг хөлбөмбөгийн клуб болох Манчестер Юнайтедын тоглолтыг Олд Траффорд цэнгэлдэхэд очиж үзэх зорилго тавьж, дугуйтайгаа аялалд гарсан билээ.
Нисэх буудлаас хурдны зам дуустал машинаар, Нисэхийн тойргоос талбай хүртэл дугуйн парадтай хүрэлцэн ирлээ.

Тэрбээр "Миний аялал 19 улсаар дамжиж, 14 мянган км-ийг нэг жилийн хугацаанд тууллаа. Энэ аялалд хэцүү саад бэрхшээлтэй үеүд маш олон байсан. Гэхдээ миний зорилго маш тодорхой, хүсэл мөрөөдөл минь чухал байсан учраас эцсийн зорилгодоо хүрсэндээ туйлын их баяртай байна.
Цаашид бусад мөрөөдлөө биелүүлэхийн төлөө илүү хичээнэ.
Олон хүнд танигдаж, тэднээс урмын сайхан үгс сонслоо. Намайг улам хурцаллаа. Цаашид бусад мөрөөдлөө биелүүлэхийн төлөө илүү хичээнэ.
Одоо нэг жил амарна. Амраад хамгийн эхэнд номоо бичнэ.
Би жилийн өмнө гэрээсээ гарч, аяллаа эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл хүн хаанаас хаа хүрч болдог вэ гэдгийг харуулахыг хүссэн. Аялж ирээд хамгийн эхэнд төв талбайдаа ирж эзэн Чингис хаандаа хүндэтгэл үзүүлэх зорилготой байсан. Энэ зорилгоо энэ олон дугуйчин ах, эгч нартайгаа биелүүлсэндээ баяртай байна.
Шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд шүтэж биширдэг хүнтэйгээ уулзсан. Хөлбөмбөгчин Уэйн Рүүни бол талбай дээр гараад бүх зүйлээ зориулж чаддаг дайчин чанартай. Намайг ч бас тийм болгосон. Би түүнээс үлгэр дуурайл авдаг.
Олон нийтэд хүрсэн бичлэг дээр богино хугацаанд уулзаж байгаагаар харагдсан байх. Гэхдээ бид хоёр маш олон зүйлийн талаар ярилцсан. Би өөрөө шоконд орчихсон тул сайн асуулт асууж чадаагүй. Уэйн Рүүни маш их ярьсан. Сүүлдээ түүнд ярих зүйл нь олдохгүй надаас асуух асуулт байна уу гэж хүртэл асуусан. Тэгэхэд л сэргэж түүний "гоал" хийхийн өмнөх карьерийн тухай асуусан даа.
Хүсэж мөрөөдөж ирсэн талбай дээрээ тоглох маш жаргалтай, үнэ цэнтэй байсан.
Би анх удаа дугуй унаад өөр орон руу аялсан. Энэ аяллын туршид хийсэн бүхэн миний анхны зүйлс байсан. Тэр бүү хэл анхны төрсөн сэтгэгдлээ олон нийтийн сүлжээгээр хуваалцаж явсан.
Монголоос гараад бусад орнуудын дугуйн хөгжлийг харсан. Дугуй унах нь ямар ач тустайг ойлгосон. Мөн дугуйтай аялал хүнд ямар их мэдлэг боловсрол, хувь хүний хөгжил өгдгийг мэдэрсэн болохоор Монголд ч гэсэн дугуйн хөгжил өндөр түвшинд хүрээсэй гэж хүссэн.
Бүх улс орнууд дугуйн замтай. Иргэд нь дугуйгаа унаад эрүүл мэнддээ анхаарах боломжтой, мөн дугуйн соёл гэж бий болчихсон. Энэ бүхэн цогцолсон байхыг хараад монголын залуучууддаа нэвтрүүлэхийг хүссэн.
Дугуйтай аялал хувь хүнд ямар их сургамж өгдгийг мэдэрсэн, өнөөдөр намайг Монголын дугуйн холбооноос нэгдүгээр зэргийн одонгоор шагнаж байгаад талархалтай байна. Намайг хүлээж авсан бүх хүмүүстээ баярлалаа, хүн болгон хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой, хичээнгүй байгаарай гэж хэлье" гэв.

Гэрэл зургуудыг: Г.Өнөболд
Гэрэл зургуудыг: Г.Өнөболд