Монгол улсад Ус цаг уурын алба үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Өнөөдөр 21 аймаг, есөн дүүргийн цаг уурчид чуулж, баярын хурал боллоо.
Өнгөрсөн 100 жилийн түүхийн эхэн үед цаг уурын ажиглалтын сүлжээ нь хэдэн мянган км-ийн хэмжээстэй хүчтэй салхи, шороон шуургыг илрүүлэх боломжтой байжээ. Харин тасралтгүй хийгдэж буй сүлжээний өргөжин тэлэлт, автоматжуулалт, ажиглалт, хэмжлийн технологийн дэвшил, радар, хиймэл дагуулын технологи ашиглан хэдхэн цагийн дотор үүсэж хөгжиж сарнидаг аянга цахилгаантай аадар бороо, мөндөр зэрэг үер усны гамшигт үзэгдлийг илрүүлэх, урьдчилан мэдээлэх боломжтой болсон байна.
Энэ үеэр Цаг уурч инженер Ц.Норжмаа “Би 1975 онд МУИС-ийг Цаг уурч мэргэжлээр төгссөн. Тухайн үед Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнд техникчээр ажилд орж байв. Анх ажлын багаж хэрэгсэл гэж цэнхэр, улаан харандаа, том модон сампин л байлаа. Орон нутгаас ирсэн цаг агаарын мэдээ, мэдээллийг дэвтэртээ буулган шалгаад, алдаа дутагдал гарсан байвал эргээд мэдэгдэнэ. Би тасралтгүй 36 жилийн турш энэ салбарт ажилласан.
Ус цаг уур шинжилгээний байгууллагын 100 жилийн ойг үзнэ гэдэг миний хувьд ховорхон маш азтай тохиолдол гэж бодож байна.
Цаг уурын урьдчилсан мэдээг таван оронтой тоогоор хэмждэг. Цаг уурчид тэрхүү тоог хөрвүүлж, тооцоолон бодож, мэдээгээ гаргана. Би энэ мэргэжлээрээ маш их бахархаж, хайрладаг юм. Иргэдэд байгалийн гамшигт үзэгдэл зэрэг цаг агаарын мэдээг урьдчилан мэдээлдэг маш ач холбогдолтой мэргэжилдээ хайртай. Цаг агаарын мэдээг ашиглахгүй салбар гэж байхгүй шүү дээ. Барилга, зам тээвэр, хөдөө аж ахуйн салбар манай цаг уурын горимын мэдээг ашиглаж үйл ажиллагаагаа явуулна. Энэ бол бидний бахархах ганц зүйл юм.
Ус цаг уур шинжилгээний байгууллагын 100 жилийн ойг үзнэ гэдэг миний хувьд ховорхон маш азтай тохиолдол гэж бодож байна. Үе үеийн цаг уурчдадаа ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” гэлээ.
Энэ хугацаанд ус, цаг агаар, орчны төлөв байдал, чанарыг тасралтгүй ажиглаж, хэмжиж их өгөгдлийн баялаг санг бүрдүүлжээ. Энэхүү сан нь тус салбарын үйл ажиллагааны суурь болсон эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа өргөжүүлэн хөгжүүлж байдгаараа онцлог аж. Мөн цаг уурын салбараас Монголын төдийгүй дэлхийд нэртэй эрдэмтэн судлаачид төрсөөр байгааг онцлов.
Өнөөдөр манай ус цаг уурчдын дотроос шинжлэх ухааны доктор нэг, боловсролын доктор 85 хүн төрөн гарчээ. Өнгөрсөн түүхийн хугацаанд Табулятор хэмээх тооцоолох машины эхний хувилбараас эхлүүлэн ЕС-1022 электрон тооцоолох машин, анхны МОНЕЛ компъютерийг нэвтрүүлсэн байна. Хамгийн сүүлд 2011 онд АНУ-д үйлдвэрлэгдсэн өндөр хүчин чадалтай секундэд 6.5 их наяд үйлдэл хийх чадвартай суперкомпъютерийг Монголд анх удаа суурилуулан эзэмшин ашиглаж байгаа аж.
Ус, цаг уур, орчны шинжилгээний салбарын хөрөнгө оруулалт сүүлийн 20 гаруй жилд байгаагүйгээр нэмэгдэж 16 орчим тэрбум, урсгал зардал 66 тэрбум болж нэмэгдсэнийг хурлын үеэр БОАЖЯ-аас мэдээлсэн юм.