Шадар сайд С.Амарсайхан өчигдөр Өвөрхангай аймагт ажиллажээ.
Тэрээр “Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хор хөнөөл цаашид ч дэлхий нийтээр өсөх судалгаа гарсан. Хөдөө аж ахуйн салбар хамтарч нэгдэж байж гамшгийн эрсдэлийг сөрөн тэсвэрлэх чадавхаа сайжруулна.
Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлж, одоогоор улсын хэмжээнд 6300 гаруй хоршоо байгуулжээ. Эдгээрт 66 мянга гаруй малчин өрх гишүүнээр элсэж, 517 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна. 2024-2028 онд нийт таван их наяд төгрөгийн зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн” гэв.
“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь 2024 оны дөрөвдүгээр сард орон даяар эхэлсэн юм. Зээлийн батлан даалтын сан барьцаа хөрөнгө нь хүрэлцээгүй хоршооны гишүүн малчдад батлан даалт гаргаж, зээл авах боломжийг нь бүрдүүлдэг.
Тус сангаас батлан даалттай зээл авсан хоршоодын үйл ажиллагааг дэмжих зорилгоор туршлага судлах сургалт эхлүүлжээ. Эхний сургалтыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны зарим аймаг, хотод өнгөрсөн сарын 17-21-нд зохион байгуулжээ.
Сургалтад Хангайн бүсээс Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийн 10, Хойд бүсээс Хөвгөл, Булган, Орхон аймгийн 10, Төвийн бүсээс Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 7 нийт 27 хоршооны гишүүн 27 малчид хамрагдсан байна.
Засгийн газар цаашид хоршоологчдын зээлийн зарцуулалт, хоршооны үйл ажиллагааны үр дүн, хэрэгжилтийн хяналтыг сайжруулна гэв.
Мөн Зээлийн батлан даалтын санд үүсэж болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс батлан даалтуудыг хувийн даатгалын компаниар даатгуулж, тус зардлыг улсын төсөвт суулгахаар зорьж байна. Энэ талаар малчдад ойлголт мэдээллийг сайтар өгч, хаана хаанаа хамтран ажиллах хэрэгтэй” гэж Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.