Нэрт дуучин Уитни Хьюстоны ээж Сисси Хьюстон өчигдөр /10.07/ буюу даваа гарагийн өглөө 91 насандаа таалал төгссөнийг ар гэрийнхэн нь мэдэгджээ.
Грэммигийн хоёр удаагийн шагналт дуучин Хьюстон Альцгеймерийн өвчний улмаас Нью Жерси дэх гэртээ нас барсан гэж түүний бэр Пэт Хьюстон хэлжээ. “Бидний зүрх сэтгэл уй гашуугаар дүүрэн байна. Бид гэр бүлийнхээ хүндтэй нэгнийг алдлаа” хэмээн гэр бүл нь эмгэнэл илэрхийлэв.
Сисси Хьюстон карьераа эхлүүлснээс хойш олон жил амжилттай дуулж, Элвис Пресли, Арета Франклин зэрэг супер одуудтай энэ зэрэгцэн тайзан дээр гялалзаж байсан. Тэр 1933 онд Нью Жерси дэх нэгэн гэр бүлд найман хүүхдийн отгон нь болж мэндэлжээ. Тэрбээр багаасаа л дуулж эхэлсэн.
1960-аад онд тэрээр "Sweet Inspirations" хэмээх R&B хамтлаг байгуулж амжилт олсныхоо дараа бие даасан уран бүтээлээ эхлүүлж байв. Тэр Чака Хан, Жими Хендрикс, Бейонсе, Пол Саймон, талийгаач охин Уитни Хьюстон зэрэг уран бүтээлчидтэй хамтран дуулж байсан.
Хьюстон 1997 онд “Face to Face” хэмээх цомгоороо Грэммигийн шагнал хүртсэн бол дараа жил нь “He Leadeth Me” цомгоороо дахин хүртжээ.
Тэрээр мөн гурван ном бичсэний нэг нь охиныхоо дурсгалд зориулсан ном нь “Уитнигийн дурдатгал: Ээжийн амьдралын түүх, алдаа оноо ба хөгжим зогссон шөнө” гэсэн нэртэй.
Охин Уитни Хьюстон, ач охин Бобби Кристина болон гэр бүлийн бусад гишүүдийн хамт амар амгалан байх болтугай.
Эх сурвалж: BBC