Ирэх онд Монгол улсад болох ASEM-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүн нарын уулзалтын бүх төрлийн үйлчилгээнд Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр голчлон хэрэглэх, бэлэг дурсгалын зүйлийг дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр бэлтгэх, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмж, шошго, сав баглаа боодол нь олон улсын түвшинд хүрснийг таниулж сурталчлах зорилгоор “Монгол брэнд-ASEM 2016” үзэсгэлэнг анх удаа зохион байгуулж байна.
Гадаад харилцааны яам, Аж Үйлдвэрийн яaм, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Монголын Ойчид, Модны Үйлдвэрлэл Эрхлэгчдийн Холбоо, Мишээл экспо компани хамтран ирэх даваа гараг хүртэл “Мишээл Экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэнд бүх салбарын үндэсний үйлдвэрлэгчид буюу:
- Бэлэн хувцас
- Савхин эдлэл
- Ноос, ноолууран бүтээгдэхүүн
- Модон эдлэл, сийлбэр, гар урлал
- Бэлэг дурсгал
- Алт мөнгөн эдлэл урлал
- Эсгий урлал
- Уран зураг
- Хүнсний бүх төр бүтээгдэхүүн (архи,дарс,чихэр,жимс,ус,ундаа,сироп,нарийн боов,мах махан бүтээгдэхүүн, зөгийн бал гэх мэт)
- Бичгийн хэрэгсэл бэлэг дурсгалд
- Монгол эм, эмийн ургамал
- Монгол гоо сайхны бүтээгдэхүүн
- Монгол үндэсний хувцас хэрэгсэл
- Арьсан урлал гэх мэт бүх төрлийн Монгол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 120 гаруй байгууллагууд оролцож байна.