Жил бүр уламжлал болгон наймдугаар сарын сүүлээр хичээлийн шинэ жилийг угтан зуны улиралд хийж гүйцэтгэсэн зам засварын ажилтай нийслэлийн удирдлагууд танилцдаг.
Нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор барьж буй Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох 1,5 км шинэ зам, гүүрийн ажилтай өнөөдөр Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, НАЗГ-ын дарга Д.Нанзаддорж, Нийслэлийн засаг даргын орлогч Н.Гантөмөр болон бусад албаны хүмүүс танилцлаа.
Ердөө гурван долоо хоногийн өмнө очиход тэнд зам тавиагүй, туннелийн барилгын ажил гүйцэтгэж байсан бол өнөөдөр дуусах шатандаа явж байгааг та зурагнаас харах боломжтой. Гүйцэтгэл хугацаандаа явж байгаа бөгөөд аравдугаар сарын 1-ний өдөр бүрэн хүлээлгэн өгөх юм.
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн замын урд талын төмөр замын доогуурх туннелиэр хоёр урсгалтай зам тавьж байгаа бөгөөд энэ нь урагшаа Энх тайвны гүүрний доорх буюу "Хурд" ХХК-ийн "Apartment KH" хорооллын арын замтай холбогдох бол хойшоо Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн уулзвар руу гарах юм байна.
Мөн баруун тийш Энх тайвны гүүрэн доогуур өнгөрч, "Уран ган" ХХК-ний урд замаар явсаар, Нарны гүүртэй холбогдох юм.