Өмнөд Хятадын тэнгисийн маргаанаас үүдсэн зөрчил, эдийн засгийн өрсөлдөх боломжоо нэмэгдүүлэхийн төлөө улайрах Хятад, Япон улс Зүүн Өмнөд Ази дахь стратегийн дэд бүтцийн төслийн төлөөх тулаандаа тус бүр нэг давшилт хийв.
Куала Лумпурт өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Ази, Номхон далайн орнуудын удирдагчдын жил тутмын уулзалтаар Хятад Зүүн Өмнөд Азийн дэд бүтцийн Их хөрөнгө оруулалтад дахин 10 тэрбум ам.доллар гаргахаа амлажээ. Тэгвэл Япон дэд бүтцийн зээл гаргах хугацаагаа хоёр дахин наашлуулахаа амлаж, санхүүгийн илүү их эрсдэл үүрэхээ мэдэгдэв.
Хамгийн сүүлд Индонезод өндөр хурдны төмөр зам барих таван тэрбум ам.долларын өртөгтэй төслийг Хятад Индонезийн Засгийн газраас ямар ч баталгаа шаардалгүйгээр Японоос өрсөн авсан. Хятад, Япон хоёр Куала Лумпур Сингапурыг холбосон өндөр хурдны төмөр замын төсөл, боомт хотууд, цахилгаан станц болон бүс нутагт эрчимтэй нэмэгдэж байгаа дэд бүтцийн төслүүдийн төлөөх хамгийн гол хоёр өрсөлдөгч болоод байна.
Ерөнхий сайд Шинзо Абэ Японы албан ёсны хөгжлийн тусламж Азийн хөгжлийн хурдтай зэрэгцэнэ гэдгийг тодотгожээ. Тэрбээр, Японы хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээн дэх зээлийн олгох хугацааг гурван жилээс нэг жил хагас болгож бууруулна хэмээв. Азийн дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд Токио илүү шаламгай хандаж, чанар, аюулгүй байдлын тал дээр Бээжингээс илүү байна хэмээн Японы нэгэн дипломатч хэлэв.
Харин Бээжин Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааг Ерөнхий сайд Ли Көчяны амласан 10 тэрбум ам.доллараас гадна бүс нутгийн буурай хөгжилтэй орнуудад олгох тусламжаа нэмэгдүүлэх замаар түргэсгэнэ гэдгээ амлав. Хятад Япон болон Зүүн Өмнөд Азийн Малайз, Филиппин, Вьетнам зэрэг оронтой Өмнөд Хятадын тэнгист маргаантай байгаа. Өрсөлдөгч талууд өөр талбарт ч өрсөлдөж байна.
Малайз, Вьетнам, Япон болон АНУ зэрэг 12 орныг багтаасан Трансномхон далайн хэлэлцээр өнгөрсөн сард баталгаажсан. Энэхүү гэрээ бүс нутагт Хятадын ноёрхлоос ангид худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ тогтолцоог бий болгох зорилготой. Тэгвэл Бээжин Трансномхон далайн хэлэлцээрийг бодвол чөлөөт эдийн засгийн шалгуур багатай Бүс нутгийн эдийн засгийн бүх талын түншлэл хэмээх Зүүн Өмнөд Азийн орнуудын хэлэлцээрт нэгдсэн. Гэвч энэ хэлэлцээр 2015 онд амжиж батлагдахаар байсан ч Зүүн Өмнөд Азийн орнуудын нийгэмлэгийн тэргүүн орон Малайз “зарим нэг асуудлаас” болж гэрээ ирэх жил болтол эцэслэгдэхгүй гэдгийг бүсийн чуулган дээр хэлсэн билээ.
Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин Манилад болсон бүс нутгийн өөр нэгэн чуулганы үеэр “Бүс нутгийн чөлөөт худалдааны эвслүүд олширч байгаа учир энэ газар нутаг дахь хуваагдал санаа зовоосон асуудал болж байна” хэмээн анхааруулах замаар Трансномхон далайн хэлэлцээрийг шүүмжилсэн. Бээжингийн зовнилыг үл харгалзан өнгөрсөн сард Трансномхон далайн хэлэлцээрийг гишүүн орнууд үзэглэсэн бөгөөд Индонез, Филиппин, Тайланд зэрэг Зүүн Өмнөд Азийн орнууд хэлэлцээрт нэгдэх сонирхолтой байгаагаа илэрхийлээд байгаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэлэлцээрт нэгдэх сонирхолтой Зүүн Өмнөд Азийн орнуудыг дуртайяа хүлээн авна гэдгээ мөн мэдэгдэж буй. Тэрбээр “Трансномхон далайн хэлэлцээр Ази, Номхон далайн бүс нутагт хэдэн арванаар үргэлжлэх худалдааны шинэ дэг журам тогтоож, эдийн засгийн маргаан зөрчлийг дээрэнгүй, дарамт шахалтын бус яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэх үндэс болно” хэмээсэн юм.
Бэн Бланд