gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.08
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тоглонгоо сэтгэхүйгээ хөгжүүлж, өв соёлоо мэдэх боломжийг “Оньсон хүү” олгоно

Р.Адъяасүрэн
Гарааны бизнес
2016-01-21
0
Twitter logo

-Гарааны бизнес-

Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн тоглоомоороо
Өрх бүр наадацгаая, үр хойчдоо өвлүүлье гэсэн уриатай үндэсний үйлдвэрлэгчийг энэ удаагийн ГАРААНЫ БИЗНЕС буландаа онцолж байна.

“Үжи Оргил” компани 2010 онд байгуулагдсан бөгөөд арьс, мод, эсгийгээр бэлэг дурсгал гэр ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн байна.

Харин хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх, монгол ахуйтай танилцуулах зорилгоор өнгөрсөн жилээс “Оньсон хүү” модон тоглоомыг үйлдвэрлэж эхэлжээ.

Хүүхдийн сонирхол татаж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх орчин үеийн тоглоомоос гадна үндэсний өв уламжлалт тоглоомуудыг тэд үйлдвэрлэдэг аж.

Хүүхэлдэйн дизайнер мэргэжилтэй Д.Отгонбаяр нөхөр дизайнер, зураач, барималч С.Адилбишийн хамт энэ бизнесийг эрхэлдэг.

Ингээд сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, уламжлалт ахуй соёлтой танилцуулах “Оньсон хүү” тоглоомыг үйлдвэрлэгч “Үжи Оргил” компанийн захирал Д.Отгонбаяртай ярилцлаа.

-Танай үйлдвэрлэдэг модон тоглоомын давуу талыг уншигчдад маань танилцуулахгүй юу?
-Хүүхдийг заавал тоглуулах ёстой тоглоомд эвлүүлдэг, оньсон тоглоом ордог. Цэвэр модоор хийсэн тоглоом хүүхдүүдийн эрүүл мэндэд хоргүй. Хуванцар тоглоом наад зах нь хар тугалга орсон байдаг шүү дээ. Тэгэхээр нэгдүгээрт эрүүл мэндэд хоргүй. Хоёрдугаарт сэтгэхүй хөгжүүлэхээс гадна гарын дадалтай болдог. Нэг нисдэг тэрэг 18 жижиг модон хэсгээс бүрддэг учраас хэрхэн яаж хийх вэ гээд сэтгэхүй хөгжүүлэхэд тусалдаг. Гуравдугаарт бид тоглоом бүртээ монгол ахуй, өв уламжлалыг тусгаж өгөхийг хичээдэг учраас хүүхдүүд тоглоом тоглонгоо мэдлэгээ тэлэх боломжтой.

-Анх модон тоглоом үйлдвэрлэх санаа хаанаас төрөв?
-Хүүхдүүдэд монгол ахуй, монгол тоглоомыг таниулах, тоглоом тоглонгоо ёс заншлаасаа суралцаасай гэж хүссэний үндсэн дээр анх тоглоом хийж эхэлж байлаа. Хүүхэд бүр тоглоом тоглонгоо “Би монгол хүн шүү” гэж мэдрээсэй, ёс заншил, ахуй соёлтойгоо танилцаасай гэж хүсдэг юм. Тоглоомоор дамжуулж л юм ойлгуулахыг хичээж байна даа.

Бид тоглоомынхоо ард тайлбарыг нь оруулж өгдөг. Эндээс монголчууд юуг эрхэмлэж, юуг үйлдэхээс татгалздагийг мэдэж болно. Түүнээс гадна үхэр тэрэг байлаа гэхэд эд ангиудыг нь тайлбарласан заавар бас бий. Энийг арал, буулга, данз гэдэг юм гэх жишээтэй. Хүүхдүүд үргэлж л юмыг сонирхож судалж байдаг учраас “энэ юу юм бол” гэсэн асуултад хариултыг нь авах боломжтой.

-Жилийн хугацаанд бүтээгдэхүүний нэр төрөл ч их болсон байх. Одоогийн байдлаар хичнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
-Үзэг балны эвлүүлдэг сав, эвлүүлж буддаг тоглоом, гэр тэрэг, машин, чулуу шидэгч зэвсэг харвадаг тоглоом, онгоц, үхэр тэрэг, нисдэг тэрэг, гэр эвлүүлдэг тоглоом, номын хавчуурга, эвлүүлдэг газрын зураг зэрэг нэр төрөл нэмэгдээд л байна. Хамгийн сүүлд гэхэд хүү маань өөрийнхөө сонирхлыг үндэслээд Дота2 гэдэг тоглоомын баатартай түлхүүрийн оосор хийсэн. Монгол орны аймгууд болон аймгуудын сумдаар эвлүүлдэг газрын зураг хийсэн. Нэр төрөл бол нэмэгдээд л байна даа.

-Тоглоомуудын үнэ ханшийг танилцуулаач?
-1000-10000 төгрөгийн үнэтэй. Жижиг тоглоом, номын хавчуурга, түлхүүрийн оосор зэрэг нь 1000 төгрөгөөс эхлээд эвлүүлдэг газрын зураг, том тоглоомууд 10 мянгаар худалдаалдаг. Харин хорго, үүчүүр зэрэг том тоглоомууд 30 мянган төгрөг байдаг.

-Компаниа 2010 онд байгуулсан гэхээр өмнө нь тоглоомоос өөр юу хийдэг байсан юм бэ?
-Ахуйн хэрэглээний төрөл бүрийн зориулалттай хайрцаг, сав, цаг, ханын чимэглэл, бэлэг дурсгалын зүйлсийг захиалгаар зураг, хээ хуар, бичигтэйгээр мод, арьс, эсгийгээр хийдэг. Лазер зүсэлтийн үйлчилгээ үзүүлдэг байсан ч одоохондоо хийхгүй байна. Сурталчилгааны сувинер буюу өөрсдийн лого бүхий дурсгалын зүйлсийг ч хийдэг.

-Танайх хэдэн ажилтантай юм бэ?
-Гэр бүлийн бизнес гэж хэлж болно доо. Манай нөхөр дизайнер, зураач, барималч харин би хүүхэлдэйн дизайнер мэргэжилтэй. Нөхөр, манай дүү, хоёр том хүү маань хичээлийнхээ хажуугаар тусална. Хоёр бага маань ч чадах чинээгээрээ л тусална гээд бид хэд л нийлж ажилладаг юм. Бага хоёр маань хүртэл бидэнд тусална гээд газрын зураг эвлүүлж өгдөг.

-Цаашид хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар сонирхуулбал?
-Бид анх тоглоом хийж эхэлсэн маань үндэсний өв соёл, ёс заншилыг хүүхдүүдэд таниулах байсан. Тэгэхээр энэ чиглэлээрээ түлхүү ажиллана. Тоглоомоор дамжуулан түүхээ, ёс заншлаа мэдэхэд нь тусалсан тоглоомыг түлхүү хийнэ. Мөн өв уламжлалаа харуулсан комик сэтгүүл, цаашлаад хүүхэлдэйн кино хийнэ гэж төлөвлөж байгаа. Хүүхэд бүр монгол хүн байхын утга учир, мөн чанарыг мэддэг байгаасай гэж бид хүсдэг. Тиймээс ч үүнд хувь нэмрээ оруулах, зөв үлгэр дуурайл болох нь бидний зорилго гэж хэлж болно.

    “Оньсон хүү” тоглоомыг Аз хур, Интер ном Говь сувинер, үйлдвэрийн үнээр Шөнийн зах худалдааны төвд байдаг “Монголд үйлдвэрлэв”, Барс худалдааны төвд байрлах “Монголд үйлдвэрлэв” дэлгүүр болон apm.mn сайтаар захиалан үнэгүй хүргүүлэх боломжтой.

    Энэ сарын 28-ныг дуустал гарах “Үндэсний үйлдвэрлэл 2016” үзэсгэлэнд тэд бүтээгдэхүүнээ дэлгэж байгаа бөгөөд үеэр бүх бараагаа үйлдвэрийн үнээр худалдаалж байгаа юм.

    Түүнээс гадна сар шинийн баярыг тохиолдуулан 50 мянган төгрөгөөс дээш барааг хүргэж өгч байна. Та “Оньсон хүү” тоглоомын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж фэйсбүүк хуудсаар нь дамжуулан авах боломжтой.

    Мөн GoGo мэдээний агентлагийн ГАРААНЫ БИЗНЕС буланд өөрийн шинэ санаа, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахыг хүсвэл 11-326590 дугаарын утсаар холбогдоорой.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан