Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион явуулж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг“ 23 дахь уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 16-нд болох гэж байна.
Тус уралдааныг аравдугаар сарын 7-16 хүртэл хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд анхан шатны шалгаруулалтыг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар аравдугаар сарын 7, 8, 9-ний өдрүүдэд дүүрэгтээ зохион байгууллаа.
Дүүрэг тус бүр гурван хамтлагийг шалгаруулсан бөгөөд хоёрдугаар шатны шалгаруулалтыг Монголын хүүхдийн ордонд нөгөөдөр зохион байгуулж, амжилттай оролцсон сургуулиудын сурагчид энэ сарын 29-нд болох нийслэлийн өдрийн хүндэтгэлийн тоглолтод оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Энэхүү уралдаан нь хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулах, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд багачуудын авьяасыг хөгжүүлэх зорилготой.