Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашиллаа. Өвлийн хувцас хэрэглэлээ хараахан базаагаагүй эрхэм уншигч танд зориулж “Winter Expo 2015” үзэсгэлэн худалдаанаас хийсэн фото сурвалжлагыг хүргэе.
Эндээс та намар, өвлийн бүх төрлийн хувцас, тэдгээрийн дагалдах бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой юм. Тухайн чиглэлээр бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж хувь хүмүүсийн үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг нэг дороос хангах зорилготой уг үзэсгэлэн худалдаа өчигдөр нээлтээ хийсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 1-н буюу маргаашийг дуустал Мишээл Экспо төвд үргэлжлэх юм.
Энэхүү үзэсгэлэнд үндэсний ноос, ноолууран бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн, нэхий дээл, үслэг эдлэл, эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцас, хүүхдийн хувцас, гоёл чимэглэл, гоо сайхан, гэр ахуй, эко хүнс гэсэн бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байна