Монгол ёс заншлаа дөрвөн нүдэт комик болгон зураад Япон улсаар үнэгүй аялах боломжийг та битгий алдаарай. Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та ЭНД дарж авна уу.
1930-аад оноос комиксийг сургалтад оруулж эхэлсэн. 1956 онд комикс нь хүүхдийн сэтгэн бодох чадварт хортой гэж үзэн зарим тохиолдолд хориглож эхэлсэн.
Мөн зарим сургуулийн багш нар нь багшийн зүгээс хийх ажил багассан гэсэн гомдол гаргаж байсан. Харин тухайн үед комиксийн хэрэглээг бага ангийн хоёр ангид туршсанаар эргээд 1961 оноос хэрэглээ нь үргэлжилсэн. Тус судалгаанд нэг агуулгыг хоёр анги нэгэнд нь комикийг ашиглан, нөгөөд нь энгийнээр хичээл оржээ. Комикийг ашиглаж хичээл орсон анги нь агуулгаа таамагласан хугацааны хагаст нь дуусган ангиараа “А” үнэлгээтэй байсан бол нөгөө анги нь таамагласан хугацаандаа дуусан, дүнгийн хувьд хэлбэлзэж байв. Үүнээс шалтгаалан комикийг сургалтын системд үр дүнтэй гэдэгт эргэлзэхээ байв.
1933 онд Eastern Color Printing компаний хоёр ажилтан алдартай комик стрипүүдийг багахан хэмжээний сэтгүүл болгон цуглуулж нийтэлсэн нь орчин үеийн комик номын эхлэл болжээ (Wright 2011). Хэдхэн арван жилийн дотор тэдний бүтээсэн цуглуулга нь санамсаргүй байдлаар олон сая долларын салбар, Америк улсын маш том соёлын үзэгдэл болтлоо өргөжсөн байна. 1940-д оны судалгаагаар 8-14 насны 95% 15-18 насны 65% нь комик номыг уншдаг (Sones, 1944) байсныг харуулж байна.
Эрдэмтэн судлаачид уг шинэ бүтээлийг анзаарч хэдэн арван жил үргэлжилсэн комик номын боловсрол, үүнийг боловсролд ашиглах талаарх судалгаа, мэтгэлцээнийг эхлүүлсэн байдаг. Питтсбүргийн их сургуулийн профессор W. W. D. Sones (1944) тайлан 1935-аас 1944 он, зурган ном нь маш чухал эрдэм шинжилгээний болон нийгмийн боловсролд чиглэсэн нийтлэл зуу гаран нийтэлжээ.
Sones (1944) өөрийн биеэр 1940-өөд оны эхэн үед комик номыг боловсролд хэрэглэх талаар нэлээд хэдэн цуврал судалгааг хийсэн байдаг бөгөөд тухайн үеийнхэн түүнийхтэй төстэй болон нарийвчилсан судалгааг олноор хийж байсны жишээ нь Thorndike болон George Hill нар комикст хэрэглэгддэг үгсийн сангийн хэрэглэгдэхүүний судалгаа (Dorrell, Curtis, & Rampal, 1995) мөн Paul Witty-н ахалсан багын комик номын өгүүлэмжийг унших 2500 сурагчид, багачуудыг хамарсан өргөн хүрээний судалгаа (Sones, 1944) гм.
Сурган хүмүүжүүлэгчид ч мөн адилаар комикт нийцтэй харилцан дэмжсэн сургалтын төлөвлөгөөг гаргаж эхэлжээ. Thorndike, DC Comics болон Harold Downes нартай хамтран Superman-г гол дүрд оруулан хэл соёлын дасгалын номыг эрхлэн гаргаж байжээ (Sones, 1944).
Үүнээс хэдэн жилийн дараагаар Питтсбургийн их сургуулийн лаборатор болон New York-н их сургууль хамтран Комиксийг ашиглан сургалтын хөтөлбөр боловсруулж туршилтийг Puck - the Comic Weekly-г ашиглан зуу зуун Америкийн хичээл ангиудад явуулжээ (Hutchinson, 1949).
Комиксийн боловсролын хэрэглэгдэхүүн нь маш чухал үр дүнтэйг илтгэн Journal of Educational Sociology сэтгүүл 1944 оны 18-дугаар цувралыг уг сэдвийн дагуу нийтлэн гаргаж байжээ.
Sidonie GruenbergСурган хүмүүжүүлэгчид дэмжих, эсэргүүцэхийн аль аль талд орж байснаас Child Study Association of America Захирал Sidonie Gruenberg зэрэг маш олон нь сурган хүмүүжүүлэгчид комиксийг хүчийг боловсролыг дэмжихэд ашиглах нэн шаардлагатай хэмээн харж байжээ.
Gruenberg (1944) боловсролд чиглэсэн олон жишээг иш татан тэмдэглэхдээ: “Комикс хэлбэрт хувиран танигдах боломжгүй сэдэв бараг байхгүй” хэмээжээ.
Lucile Rosencrans Харин бусад нь буюу эсэргүүцэгчид нь Комикс бол бичгийн соёлын хөлд тээглэх чулуу болно гэж харж байжээ. Nebraska-гийн захирал Lucile Rosencrans хэлэхдээ комикс нь унших ойлголт, төсөөлөн бодоход саад хийхээр барахгүй нүдийг ядраадаг гэжээ.
Ялангуяа сургуулийн номын санчид комикс нь бусад уншлагын дайсан хэмээн хурцаар эсэргүүцэж байсан байна (Dorrell, Curtis, & Rampal, 1995).
1940 - Судлаачид 1940-өөд оноос эхлэн комиксийг боловсролд хэрэглэх талаар судалгаанууд эхэлсэн.
1944 - Сурган хүмүүжүүлэгчид ч мөн адилаар комикт нийцтэй харилцан дэмжсэн сургалтын төлөвлөгөөг гаргаж эхэлжээ.

1949 - Питтсбургийн их сургуулийн лаборатор болон Нью-Юорк-н их сургууль хамтран комиксийг ашиглан сургалтын хөтөлбөр боловсруулж туршилтыг Puck - The Comic Weekly-г ашиглан америкийн зуу зуун ангиудад хичээл явуулж, туршилт хийж үзсэн. Туршилтад орсон ангиудын багш нараас асуухад 74% нь хичээл хийх эерэг сэдэл төрүүлж байсан, 79% нь хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлж байсан гэсэн үр дүн гарсан.

1954 - Комиксийг эсэргүүцэгч нар хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг, унших ойлгох, төсөөлөн бодоход саад хийж, бичиг соёлын хөлд тээглэх чулуу болно гэж үзэн хэрэглээг зогсоож эхэлсэн.
1970 - Хэрэглээ буурсан байсан ч эргээд 1970-аад онд комикс хичээл ангиудад эргэн ирсэн юм. Ахлах болон дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт мөн орж эхэлсэн.

1992 - Боловсрол болон комиксийн хооронд үүссэн ярвигтай харилцааг Art Spiegelman-ий “Maus” комикс зохиол Пулизер шагналыг 1992 онд хүртсэнээр дуусгавар болгов.

2001 - Миннесотагийн их сургуулийн физикийн профессор James Kakalios (2001) “Супер баатруудын физик” гэх анхан шатны физикийн номыг нийтэлсэн нь олон нийтэд маш их алдаршиж өндөр амжилтад хүрсэн.

Өдгөө дэлхий даяар комиксийг боловсролын бүхий л түвшинд ашиглаж байна. Зөвхөн бага насныхан бус баклавр, магистр, докторын сургалтын системд ашиглаж байна. Энэ аргыг Флоридагийн их сургууль, Торонтогийн их сургууль, Калифорни Санта Крүзийн их сургууль зэрэг олон их дээд сургуулиуд энэ аргыг ашиглан, мөн энэ чиглэлийг зааж байна.
Үргэлжлэл бий...