Иргэдийн спортоор хичээллэх хүсэл сонирхлыг дэмжих зорилгоор дөрвөн жил тутамд зохион байгуулдаг хүүхдийн спортын их наадмыг нээж УИХ-ын дарга үг хэллээ.
Тэрээр “Монголын оддыг дэлхийд гаргах том алхмыг эхлүүлж байгаа Та бүхэнд УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Монгол Улс даяараа 8 хоногийн турш монголын спортын ирээдүйн алдартнууд болох өсвөрийн тамирчдынхаа биеийн тамир, спортын гайхамшигт амжилтыг харж баясах сайхан боломж бүрдэж байна" гэлээ. Мөн тэрээр энэ наадам Монгол Улсын Биеийн тамир, спортын түүхэнд хөгжлийн шинэ чиг хандлага, уур амьсгал, өнгө төрхийг бүрдүүлэх ажлын эхлэл болж байгааг онцлонд, нийт тамирчид, багш, дасгалжуулагч нарт спортын өндөр амжилт хүсэв.
Монголын хүүхдийн спортын V их наадам энэ сарын 12-18-нд Улаанбаатар хотноо болох юм. Хүүхэд, өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортын үйл ажиллагаа, тэмцээн, наадамд өргөнөөр хамруулах, тэдэнд эр зориг, хамт олонч хүмүүжил төлөвшүүлэх, ур чадвартай тамирчдын залгамж халааг тодруулах, 2016 онд Сахагийн Олон улсын хүүхдийн спортын наадам, “Лиллехаммер-2016” Залуучуудын өвлийн олимпийн II наадамд оролцох тамирчин хүүхдүүдийг сонгон шалгаруулах зорилгоор наадмыг явуулаж байна.
Наадамд оролцогсод байт харваа, бокс, волейбол, буудлага, гандбол, гимнастик, шатар, даам зэрэг спортын 17 төрлөөр өрсөлдөх юм.
Нийт 21 аймаг, 9 дүүргийн 2500 гаруй тамирчин, 1000 гаруй багш, дасгалжуулагч, албаны зочид, төлөөлөгчид оролцож байна.
Монголд тив, дэлхийн хэмжээний наадам зохион байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлэх зорилгоор Монголын хүүхдийн спортын V их наадмыг олон улсын наадам, олимпийн жишгээр зохион байгуулна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.