Биднийг хүрээлэн буй орчлон ертөнц, байгаль-дэлхий нь ер бусын гайхамшигтай өнгөлөг байдаг. Байгалийн бүхий л юмс өөр өөрийн гэсэн өвөрмөц өнгөөр ялгаатай хэдий ч тэдгээрийн хослолууд нь хүний сэтгэлийг баясгаж, нүд булаам байдлыг үүсгэж байдаг. Байгаль дахь цэцэгсийн өнгийг ялгаж чаддаг цорын ганц хөхтөн амьтан нь хүн (мичний овгийн амьтад л улаан, ногоон өнгийг ялгах чадвартай) бөгөөд өнгийн цэцэгс харах үедээ сэтгэл зүй нь өөрчлөгдөж байдаг.
“Өнгө нь хүний сэтгэл, санааны байдалд ихээхэн нөлөө үзүүлж тав тухыг мэдрүүлэх, сэтгэлийн хөөрөл үүсгэх хэдий ч сөрөг муу мэдрэмж, үйлдлийг үүсгэх чадалтай” хэмээн Францын эрдэмтэн Ж.Вьено (1893-1969) хэлсэн байдаг.
Байгалийн олон өнгө нь хүний нүд, тархи, мэдрэлийн үйл ажиллагааг идэвхжүүлэн сэтгэл санааг тайвшруулж баяр баясгалан, тайван дулаан уур амьсгалыг бий болгон, стресс, ядаргаа тайлах, өөдрөг мэдрэмжийг бий болгох зэрэгт хүчтэй нөлөөлнө.
Тухайлбал, байгалийн ногоон өнгө нь хүний харааны эрхтэнд хамгийн их дасал болсон, амар тайван байдлыг үүсгэх замаар төв мэдрэлийн системийг тэнцвэржүүлэх нөлөөтэй бол цэлмэг тэнгэрийн хөх өнгө нь шинэлэг санаа, бүтээлч байдлыг нэмэгдүүлж байдаг.
Мөн цэцэгний тэгш хэмт байдал нь эмх цэгц, эрүүл мэндийн бэлэг тэмдэг болж хүнийг тогтвортой байлгах сэтгэгдлийг төрүүлж байдаг. Эмх цэгц сайтай байх нь хүний амьдралыг тогтвортой хөгжүүлэх нэг гол хүчин зүйл билээ.
Иймээс цэцгийн тэгш хэмт байдал нь хүний сэтгэл санааг хэвийн, тогтвортой байлгахад нөлөөлнө. Хүмүүс өнгө өнгийн цэцэгсийг хараад инээмсэглэн, баяр хөөр, сэтгэлийн таашаал авдаг шалтгааныг эрдэмтэд өнөөг хүртэл нарийвчлан судалсаар байна.
Тайлбар:
1.Цагаан уул цэцэг
2.Бамбайт замбгана
3.Гендерсоны Чонын хор
4.Азийн Жамъянмядаг
5.Хиазтай Хонгорзалаа
6.Том цэцэгт Гэзэг цэцэг
7.Цоохор Саадган цэцэг
8.Цомцогт Бэр цэцэг
9.Хангайн Шиваантиг
10.Марцны Хоржигнуур
11. Эдерийн хувиланга
12.Үст цоморлигт Цийлэг
13.Цавцагаан Бөлбөө
14.Цацагт Бэрээмэг
15.Өргөн навчит Хөвөнт
16.Үнэрт Дурсхал цэцэг
17.Булчирхайт Удвал
18. Нөмрөгт Банздоо
19.Дагуур Сараана
20.Жавхаалаг Башир
21.Алтайн Нил
22.Хулан Хойрго
23.Сибирь Цахилдаг
24.Намхан Тайжын жинс
25.Анхилуун Агранз
Судлаачид ургамлууд агаарыг хэрхэн цэвэршүүлж байгааг судалж, гэрийнхээ хаана хэрхэн байрлуулбал зохилтойг туршилтаар тодорхойлсон байна. Цэцэгс нь шөнийн цагаар дэлбээлэн хүчилтөрөгч ялгаруулж өдрийн турш хүнд таатай орчинг үүсгэнэ. Гэртээ ургамал таривал тэдгээр нь орчны бохирдлыг хоёр үе шаттайгаар цэвэршүүлж байдаг. Энэ нь:
- Ургамал хүний амьсгалсан нүүрсхүчлийн хийг (CO2) өөртөө шингээн авна
- Ургамал хүчилтөрөгчийг (O2) агаарт цацах замаар цэвэршүүлж байдаг байна.
Ногоон ургамал нь хүчилтөрөгч ихээр ялгаруулан орчны агаарыг цэвэршүүлж чийгшлийн хэмжээг нэмэгдүүлдэг тул хамгийн таатай орчин, бие, сэтгэлийн амар тайван байдлыг үүсгэдэг биологийн амьд биет юм.
Сонирхолтой мэдээ, мэдээлэл, зөвлөгөө, тэмдэглэл үргэлжлүүлэн уншихыг хүсвэл ЭНД дарна уу.