ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл албан байгууллагууд халуурсан ажилтнаа гэр рүү нь шууд явуулалгүй ажил дээрх тусгаарлах өрөөндөө оруулж, шуурхай дуудлагын 119 руу залгаж мэдэгдэн зөвлөгөө авах хэрэгтэй хэмээн мэдээллээ.
Тэрээр "Ажил дээрээ, дотоод орчинд амны хаалт зүүхгүй нь халдвар тархах эрсдэлийг нэмж байна. Тиймээс дотоод орчинд ч амны хаалт зүүж, ажилтнуудын ширээ хоорондын зайг хол байрлуулах ёстой. Мөн өвчний шинж тэмдэг илэрсэн ажилтнаа ялгаварлан гадуурхах тохиолдол гарч байна. Хэрэв ажилтан халуурсан бол гэр рүү нь шууд явуулж болохгүй. Учир нь тухайн хүн гэртээ харих замдаа нийтийн тээврээр үйлчлүүлэх гэх мэт олон хүнтэй хавьтал болно.
Тиймээс албан байгууллага бүр оффистоо тусгаарлах өрөөг бэлдэх ба халдварын шинж тэмдэг илэрсэн ажилтнаа тэрхүү өрөөндөө тусгаарлаад шуурхай дуудлагын 119 дугаар руу залгаж мэргэжлийн эмчийн зөвлөгөөг аван шаардлагатай арга хэмжээнүүдийг авах ёстой.
Ажилтных нь шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд удирдлага нь нуух хандлага гарч байна. Тиймээс халдвартай болон сэжигтэй ажилтнаа ялгаварлан гадуурхах, халдварын тохиолдлыг нуух үзэгдэл хэзээ ч байж болохгүй" гэлээ.