Та өдөр тутамдаа хэвийн бичил биетэн ихтэй хүнс хэрэглэдэг үү? Үгүй бол хэрэглэж хэвших хэрэгтэй.
Учир нь хоол боловсруулах замд агуулагдах хэвийн бичил биетний тоо болон төрөл хангалттай хэмжээнд байх нь эрүүл амьдралын үндэс гэж эрдэмтэд үздэг.
Тэгвэл хэвийн бичил биетэн гэж юу вэ? Энэ нь амны хөндий, гэдэс, арьс болон эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн зэрэгт оршин суудаг ашигтай бактери юм.
Бүдүүн гэдсэнд орших ашигтай бактери нь өвөрмөц бодис ялгаруулж гэдэсний ханыг хамгаалдаг. Ингэснээр өвчин үүсгэгч бактерийг биеэс шууд зайлуулж эсвэл үржлийг нь саатуулдаг байна. Мөн гэдэсний ашигтай бактери нь эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтний ашигтай бактерийн тоог хэвийн байлгахад нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл нэг нэгнээ дэмждэг гэсэн үг.
Үтрээ нь хоол боловсруулах эрхтний дараа орох хамгийн их хэвийн бичил биетэн агуулдаг эрхтэн. Үтрээний хэвийн бичил биетнээс ялгардаг бодис нь өвчин үүсгэгч бичил биетний өсөлтийг дарангуйлж устгадаг байна.
Эмийн зохисгүй хэрэглээ, буруу хооллолт, чихрийн шижин, дааврын өөрчлөлт, хэт ариун цэвэрч байдал болон дархлаа муудсанаар үтрээний хэвийн бичил биетний тоо хэмжээ буурдаг. Харин эсрэгээрээ өвчин үүсгэгч бичил биетний хэмжээ ихэснэ. Энэ үед үтрээний тэнцвэрт байдал алдагдах ба халдвар тархах аюултай. Цаашлаад илүү хүндээр өвдөх ч эрсдэл үүснэ.
Өдөр бүр хэрэглэж болох амттай хэр нь ашигтай бактери ихтэй хүнс бол АКТИВИА тараг. АКТИВИА тараг нь Lactobacillus bulgaris, Lactobacillus lactis болон Bifidobacterium ACTIREGULARIS гэх 3,4 тэрбум хэвийн бичил биетнийг агуулдаг. Түүнчлэн таны эрүүл мэндэд нэн тустай кальци болон натриар баялаг. Мөн
- Дисбиоз буюу дисбактериоз
- Хоол хүнсний харшил болон бусад дархлаа тогтолцооны эмгэгүүд
- Суулгалт
- Хеликобактериас шалтгаалсан ходоодны үрэвсэл
- Бактерийн гаралтай үтрээний үрэвсэл
- Үтрээний мөөгөнцөрт эмгэг
- Таргалалт
- Чихрийн шижин
зэрэг эмгэгүүдийн үед ашигтай бактери ихтэй хүнс хэрэглэх нь эмчилгээний үр дүнг дэмжиж өгдөг.