Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос цаг үеийн мэдээллийг хүргэлээ.
Сэлэнгэ аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргил "Сэлэнгэд өдөрт илрэх халдварын тоо яагаад буурахгүй байна гэж бодож байж магадгүй. Учир гэвэл халдвар Сэлэнгэ аймагт арваннэгдүгээр сарын 11-нээс өмнө аль хэдийн тархчихсан байсан байна. Анхны тохиолдол илэрч байж цар тахлыг өдий зэрэгтээ хумьж байгаа юм. Иймээс нэгэнт нэлээд цар хүрээтэй тархчихсан байсныг халдварын эсрэг хамгийн түрүүнд хийх ажил бол эрсдэлтэй сумынхаа хүн амыг яаралтай түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, халдвар авсан иргэдээ ялган авах юм.
Сэлэнгэ аймгаас гарч байгаа болон орж байгаа 0-2 насны хүүхдүүдээс шинжилгээ авахгүй. Дархан-Уул аймаг дахь Сэлэнгийн иргэдийг авахдаа PCR шинжилгээнд хамруулна. Сэлэнгэд бүртгэгдсэн нийт 189 тохиолдлын 22 нь 0-9 насны хүүхэд байгаа бол 17 нь 60-аас дээш насны хүн байна. Өнөөдөр илэрсэн тохиолдлуудын 5 нь нэг гэр бүлийн хүмүүс юм. Тус гэр бүл 7 гишүүнтэй, эхний хүнээс эерэг гарсан тул тусгаарлаад байв. Нэг гишүүний шинжилгээ сөрөг гарсан ч дахин шинжилгээнд хамруулна. Шинэ тохиолдлууд зөвхөн ойрын хавьтлаас илэрч байна. Тусгаарлалтын 19 байранд 298, гэрийн ажиглалтад 148 иргэн байна. Өндөр настан, архаг өвчтэй, жирэмсэн хүмүүс халдвар эхний шинжилгээгээр илэрч байгаа бол бусад нь хоёр, гурав дахь шинжилгээгээр эерэг гарч байна" гэв.