Өвлийн улирал эхэлж авто замын барилгын ажил гүйцэтгэх технологийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын тээврийн хэрэгслийг хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн 2021 оны авто замын барилгын ажил эхлэх хүртэл түр хугацаагаар үндсэн замаар нээлээ.
Иймд тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчдыг дараах анхааруулгыг мөрдөн хөдөлгөөнд оролцохыг ТЦА болон Зам тээврийн хөгжлийн төвөөс анхааруулж байна. Үүнд:
- Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм болон анхааруулах тэмдгийн заалтыг чандлан мөрдөх
- Авто замын зарим хэсэгт асфальтбетон хучилтгүй байгаа тул тээврийн хэрэгслийг хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх
- Шороон далангаар зорчих үел үзэгдэх орчин хязгаарлагдах чулуу үсрэх эрсдэлтэй тул тээврийн хэрэгсэл хоорондын аюулгүйн зайг баримтлах