Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамж гаргалаа.
Тодруулбал, нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллага, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгж, байгууллагын 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд /ганц бие эцэг/-д байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр гэрээсээ цахимаар ажиллах боломжийг бүрдүүлж, цалин хөлсийг ажилласанд тооцож олгохыг үүрэг болголоо.
Мөн бага насны хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хараа хяналтгүй үлдээхгүй байх, олон нийтийн үйлчилгээний газраар дагуулж явахгүй байхыг анхаарууллаа.