Монголын сурагчдын холбоо, Нийслэлийн Хүүхдийн төлөө газар, сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгч үндэсний зарим компаниуд өнөөдөр сурагчийн дүрэмт хувцасны талаар хэвлэлийн хурал хийлээ.
Ирэх жилээс буюу 2013-2014 оны хичээлийн жилд сурагчдын дүрэмт хувцсыг нэгдсэн нэг загвартай болгох тухай шийдвэр гарсантай холбогдуулан дээрх байгууллагууд хэд хэдэн асуудлаар үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Дүрэмт хувцас өмсөх нь хүүхдийг ялгаварлан гадуурхах асуудлаас ангижруулж, баян ядуугийн ялгааг арилгаж байгаагаараа маш зөв, дүрэмт хувцас улсын хэмжээнд нэгдсэн загвартай байх нь ч зөв гэдгийг тэд хэлж байгаа юм. Гэвч хагас сая гаруй сурагчтай хэрнээ дүрэмт хувцасны үйлдвэр багатай манай орны хувьд энэ ажилд ихээхэн ул суурьтай хандаж, мэргэжлийн байгууллагуудын шинжилгээ судалгаа хийн, эцэг эхчүүд болон хүүхдүүдийн дунд санал асуулга явуулан дүрэмт хувцасны нэгдсэн стандарт, загвар гаргах шаардлагатай тул нэгхэн жилийн хугацаанд яаран хийх нь эргээд хэд хэдэн асуудал дагуулна гэдгийг анхаарууллаа.
Учир нь ЕБС-ийн 500 мянга гаруй сурагчдад чанартай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материалаар сэтгэлд нийцсэн загвараар дүрэмт хувцас үйлдвэрлэх үйлдвэрийн хүчин чадал манай улсын хувьд тун бага буюу дөнгөж 10 орчим хувийг хангадаг ажээ. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хуурамчаар дууриалган хийсэн дүрэмт хувцаснуудыг Хятад улсаас их хэмжээгээр оруулж ирэн 2-3 дахин үнэтэй борлуулж байгаа тохиолдлууд байнга гарч байдаг тул эргээд чанаргүй атлаа үнэтэй бараагаар хангах нь хүүхдийн эрх ашгийг зөрчиж буй асуудал гэдгийг хэлж байв.
Мөн эцэг эхчүүдэд хуурамч бүтээгдэхүүн худалдаж авахгүйн тулд үндэсний компаниудын нэрийн барааны дэлгүүрүүдээс сурагчийн дүрэмт хувцсаа авахыг санууллаа.
Хоёрдугаарт үндэсний компаниуд сурагчийн дүрэмт хувцас 35 000-45 000 төгрөгийн өртөгтэй бүтдэг учраас зах зээлийн үнээс хэд дахин үнэтэй буюу 80 000-90 000 төгрөгийн үнэтэй байх боломжгүй аж. Нөгөөтэйгүүр дүрэмт хувцасны жишиг үнийг аль нэг хувийн компани бус олон нийтийн санал асуулга, судалгаа хийсний үр дүнд тогтоох ёстой гэж үзэж байгаа юм.
Түүнчлэн хөдөө орон нутгийн сурагчдад хатуулгатай пиджак костюм өмсөх нь төдийлөн тохиромжтой биш байдаг бөгөөд эцэг эхчүүдийн зүгээс угааж арчихад хүндрэлтэй байдаг гэсэн санал гомдлын үр дүнд энэ жил үндэсний компаниуд тэдний нөхцөл байдалд тохирсон, угааж цэвэрлэхэд хялбар материалаар шинээр дүрэмт хувцаснууд үйлдвэрлэж байгаа ажээ. Үүний зэрэгцээ үйлдвэрийн хүрэлцээ бага байгаа тул орон нутгуудад дүрэмт хувцсыг үйлдвэрлэдэг болгох тал дээр анхаарлаа андуулахыг дээрх байгууллагууд хүсэж буйгаа өнөөдрийн хурал дээр хэлсэн юм.
А.Цацрал