Говь цөлийн амьдрал өөрийн гэсэн хуультай. Тэрхүү хуулийг даван гарч, түүнд зохицон амьдардаг ан амьтан, хорхой шавьж, ургамал ногоо байдаг ажээ.
Дэлхийд онгон дагшин Монголын говьд ургадаг заг гээч модыг “Haloxylon ammodendron” буюу Зайсангийн заг гэж дэлхийн шинжлэх ухаанд нэрлэдэг байна. Монголчууд тэсвэр нь тэмээнээс илүү заг хэмээгч модыг өөрсдөө “НОГООН ГЭЗЭГТ ХОНГОР ЗАГ” хэмээн нэрлэж ирсэн байх юм.
Нээрэн хараад байхад доод хэсэг нь өгөршин хонгор болж, мөнх ногооноороо байдаг мөчир нь гэзэг үсээ сэгсийлгэсэн эмэгтэй хүн шиг харагддаг болохоор ногоон гэзэгт хонгор заг хэмээн нэрлэсэн болов уу?
Говийн цөлжилтийг цулбуурдаж байгаа ганцхан ургамал бол заг. Заг өмхөрч унасан үедээ ч элсний нүүдлийг тогтоосон хэвээрээ байдаг. Заган шугуй цаг хатуурахад нөмөр болдог, зуданд хоол, зутрахад гал болдог. Наад зах нь хөрсийг эвдрэлээс хамгаалж, элсний нүүдлийг хазаарлаж, ан амьтан идээших орчин нөхцөлийг бүрдүүлэхээс гадна экологи эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.
Эрдэмтдийн судалгаагаар 1950-70 оны үед загийг түлшинд хэтэрхий их хавтгайруулан хэрэглэснээс болж 130 гаруй мянган га заган ой бүрэн устаж, 400-аад мянган га заган ой нөхөн сэргэх чадвараа алдсан ажээ. Гэхдээ сүүлийн үед заг сэргэж байна гэсэн сайхан мэдээ байна. Дорноговь аймгийн Улаанбадрах, Сайншанд сумын заагт байдаг Гурван Баянгийн говьд 200 гаруй га газарт зулзаган заг ургаж байна.
Манай ахмад үе загийг хайрлаж, түүний ургалтаар нь цаг улирлыг тодорхойлж, зулзаган загтай газар руу мал бэлчээдэггүй, ургаж байгаа заг түлэхийг цээрлэдэг байжээ. Тухайлбал, заг тод ногоон өнгөтэй бол цаг сайхан болно гэж үздэг, загийн мөчир цайраад байвал хур бороогүй гандуу болно гэж шинждэг байна. Заган ой дотор олон жил ургасан хамгийн том загны өндөр 4 метр хүрдэг бөгөөд тийм заг нэг удаа сая гаруй үр өгдөг гэнэ.
Дээр үед заган шугуйд орсон тэмээ олддоггүй байсан гэдэг. Тэгвэл өнөөдөр тэмээ нь харагдаад заг нь үзэгдэхгүй болсон гэж хэлж болно. Ботаникчид загийн үрийг стандартын дагуу авч чадвал нэг мод хамгийн багаар бодоход 1000 заг болж ургах чадвартай хэмээж байна. Бид загийн үр боловсрох үед нь авч чадахгүй байсаар шувууны хоол болгох юмуу салхинд хийсгээд алдчихдаг нь харамсалтай. Байгалийнхаа аясаар үр хаа нэгтэй тогтсон үед л ургадаг. гэхдээ тэр бүр тогтохгүй, тогтсон ч ургах нөхцөл бүрддэггүй ажээ. Тэрнээс биш байгаль эх чамгүй олон үр өгдгийг судлаачид тогтоожээ. Эрдэмтдийн хэлж байгаагаар заг үрээ 10, 11-р сард гөвж, хаврын 4-5-р сард ургаж эхэлдэг гэнэ.
Уг нь заг үрээ гөвөх үед нь ганц удаа хүний сэтгэл, гар хоёр ороодохвол тийм олон үрийг дэмий хаяхгүй мод болгож болмоор санагдах юм. Энэ талаар сарын ажил юмуу, сургуулийн сурагчдын хүчийг дайчилж биологийн багш нэг өдрийн хичээлээ зориулвал олны олон оломгүй далай гэдэгсэн. Даан ч санаж сэрэх хүн ховордож байгалиасаа авах хүн олон болж дээ. Гэтэл заг тарих монгол арга байдаг ажээ.
Загийг 11-р сард харь гарагийн хүлэг шиг дугуй замбага нисэлдэн үрээ гөвөх үед нь түүдэг гэнэ. Түүж авсан үрээ зөөлөн хөрстэй газар хуруугаараа 3-4 см нүх гарган хөрсөөр нь дарж ганц шанага ус хийчихэд л болдог байна. Заг үрээ харамгүй өгдөг ч говийн байнгын салхи шуурганаас болж үр хийсчихдэг учраас тогтоох нь хамгийн чухал ажээ. Хашир малчид заг үрээ гөвөх үеэр салхины доод талаар хонь ямаа үхэр адуугаа бэлчээдэг. Учир нь газар унасан загийн үр малын хөлөөр булагдах, зөөлөн хөрсөнд гишгэсэн малын мөрөнд үр хийсэхгүй тогтох сайн талтай юм байна.
Дараа нь тэмээний зөөлөн хавтгай тавхайгаар гишгүүлвэл сайн ажээ. Учир нь загийн үр туурайн ормонд тогтсоныг тэмээний мөр булж нууж өгдөг байна. Энэ бол монгол ухаан.
Мөн халуун оронд зааны өтгөнөөр дамжин ургамлын үр зөөгдөн өөр газар ургасан байдаг шиг бод малын өтгөн дотор заг болон бусад говийн ургамлын үр зөөгдөн ургасан тохиолдол байж болох юм.
Дорноговь аймгийн уугуул Шинжлэх ухааны гавьяат ажилтан, МУИС-ийн тэнхмийн эрхлэгч, доктор профессор Ц.Жамсран багш:
-Зайсангийн загийн дэлхийн ургамал зүйн нэр нь” Haloxylon
ammodendron” гэдэг юм. Элсний нүүдлийг тогтооход чухал үүрэгтэй. Заг хангалттай үр өгдөг ургамал. Түүнийг л цагт нь мэргэжлийн хүний заавраар түүлгэн стандартын дагуу суулгахад ганц заг модыг хэдэн арав болгох боломж бидэнд байгаа юм. Бидэнд ярьдаг ам байдаг ч, хийдэг гар, сэтгэл хоёр дутаад байна гэж хэлснийг санаж байна.
Нэг сонин яриа байдаг юм. 1938 -1939 онд говийн тэмээчин залуу дөнгөж эхнэр аваад хэд хонож байтал дайн эхэлж цэрэгт морджээ. Тэр үед цэргийн албыг 5-6 жил хаадаг байж. Залуу бүсгүй хайрт нөхрөө санаж санааширан орж гарах болгондоо санаа алдахыг харсан эцэг нь гэрт орохоосоо халширч дэмий л тэмээгээ даган загтай хоолойд өдрийг барна.
Хашир өвгөн тэмээ хариулж явахдаа:
-Муу охин минь л зовох нь дээ. Ядаж байхад энэ жил заг ямар айхтар цайж байх юм бэ? Хүү минь яаж шүү яваа юм бол? хэмээн охиноосоо дутуугүй санаа зовно.
Нэг удаа өвгөн тэмээгээ даган загтай хоолойд орсноо юу харсан гэж санана. Зулзаган загийн мөчир ганцхан шөнийн дотор будаг шиг ногоон болчихсон байгааг хараад гэрээдээ тэшүүлчихэж.
Хар хурдаараа зогдор хөдөлгөн гэрийнхээ гадаа ирснээ охиноо дуудан:
-Миний хүү ээ? Хүү ирж явна, гэр орноо янзалж малаа ойртуул гэжээ? Охин ч гайхан :
-Ааваа та сум ороо юу? гэхэд аав нь хариу ч сонссонгүй зогдор хөдөлгөн оджээ. Нээрэн хэд хоногийн дараа хүү нь ирж , охиных нь нар гарчээ.
Сая л нэг халуун ам бүлээрээ цуглан шуугилдаж байхад охин нь эцгээсээ:
-Ааваа та Баярааг ирж явааг яаж мэдсэн юм бэ? Сум орсон юмуу?гэхэд өвгөн :
-Үгүй ээ? Нэг өглөө хойд заган шугуйд очиход л үрээ гөвчихсөн хүүгийн минь явсан зүг рүү ханарчихсан “хүргэн чинь ирж явна” гэж шивнэх шиг болсон юм гэж хэлээд:
-Миний хоёр хүүхэд “хонгор загандаа” очиж сүү өргөөрэй. Хөөрхий минь өдийд л үрээ гөвдөгсөн, салхи хөлөглөөд хол явчихаас нь өмнө нууж үзээрэй гэж хэлсэн гэдэг. Тэгэхээр заг “зөнч” ургамал байх нь.
Хэдэн жилийн өмнө БОАЖЯ-ны хэлтсийн дарга, доктор А.Авирмэд Дорноговь аймагт ажлаар ирэхдээ:
-Манай говьд хүнээр бол хамгийн эрэлхэг ургамал нь заг. Дэлхийд сая гаруй ургамал байдгаас ганцаараа шалгарч үлдсэн байгаа юм. Бусад нь байгалийн шалгарлыг давж чадаагүй гэсэн нь зүгээр ч нэг хэлээгүй үг гэж боддог.
Өнөөдөр говьчууд цөлжилт ган зудад хамгийн түрүүнд өртдөг болоод ч тэр юмуу байгаль орчны асуудалд анхаардаг болжээ.
Тухайлбал, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Нидерландын Засгийн газрын санхүүжилттэй “Цөлжилтийг бууруулах, газрын тогтвортой менежмент” төслийн шугмаар хэвлэсэн заг, чацаргана, жигд, сухай, хайлаас тарих гарын авлага зэрэг номыг сураглах болжээ.
Энэ номыг ХХААХҮЯ, БОАЖЯ-ны хамтран хэрэгжүүлж байгаа төслийн шугмаар доктор А.Авирмэд, Х.Жалбуу нар бичсэн бөгөөд одоо ч эрэлт хэрэгцээтэй байгаа тул говийн аймгуудын иргэдэд нэмж хэвлүүлэх шаардлагатай болов уу.
Мөн дээрх номын зохиогчид заг үрээ гөвөх үеэр ирж мод тарих аргачлалын талаар сургалт явуулж ч болох юм.
Хуур эгшиглэж, ингэ гунганах дорнын говийг минь хүмүүний сэтгэлд соёолон буй “Ногоо гэзэгт хонгор заг” бүрхэх болтугай.
Б.Төмөрпүрэв