Монголчууд бид тарвага хэмээх амьтны бүх зүйлийг амьдрал, ахуйдаа хэрэглэж ирсэн эртний түүхтэй.
Үндэсний түүхийн музейд өчигдөр "Монгол тарвага" нэртэй хэлэлцүүлэг явагдлаа. Уг хэлэлцүүлгээр тарваганы тоо толгойн асуудал, нутагшил, агнах, өсгөж, үржүүлэх талаар судлаачид, эрдэмтэд санал бодлоо солилцсон юм.
Түүхээс авч үзвэл шинжлэх ухаанд тарвагыг 1862 онд бүртгэжээ. Одоогоор дэлхийд энэ амьтны 10 төрөл байдаг. Харин манай улсад хоёр төрөл байдаг аж.
Манай улс 1988 онд тооллого хийхдээ 13 сая тарвагатай гэсэн тоо гарчээ. Тухайн үед ан, агнуурын бэлтгэлд зориулж жилд дунджаар 3 саяас илүүгүй тарвага агнах дүрэм, журамтай байсан аж.
Харин 1990 он гараад ан, агнуур идэвхтэй хөгжихийн хирээр устан үгүй болох дээрээ тулаад байна.
1990 оноос хойш хамгийн их тарвагатай гэгддэг Баянхонгор аймагт 45, Дорнод аймагт 60, Төв аймагт 78 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Харин нийт нутгаар 55 хувиар тоо толгой нь цөөрсөн байна. Мөн оноос хойш манай улс 150 сая гаруй тарваганы арьс экспортолжээ. Эрдэмтэд судлаачдын үзэж буйгаар энэ үзүүлэлт үргэлжилбэл 2025 он гэхэд манай улс тарвагагүй болох аж.
Тарвага агнахыг 2004, 2007 онд хорьсон ч төдийлөн амжилт олоогүй, тоо толгой нь төдийлөн өсөөгүй, хилээр нууцаар тарваганы арьс гарч л байна.
Тарвагыг бодлоготой агнах хэрэгтэйг судлаачид үзэж байлаа. Манайхан ан амьтнаа гадаадын иргэдэд төлбөртэй агнуулдаг. Тэрхүү үнийн 50 хувийг тухайн байгууллага, үлдсэнг нь улс эргээд ан амьтдаа өсгөж үржүүлэхэд зарцуулах хэрэгтэйг онцолж байлаа.
Тарвага устаж үгүй болж байгаа нь цөлжилтийг давхар бий болгож байгаа гэж эрдэмтэд үзэж байна. Учир нь тарвага хэмээх амьтан хөрсний үндсийг сийрүүлж, нөхөн төлжихөд ашигтай амьтан аж.
Иймээс тарвагыг устаж, үгүй болохоос аврахад төрийн бодлогыг сайжруулж, идэвхжүүлэх шаардлагатайг хэлэлцүүлэгт ирсэн оролцогчид үзэж байлаа.
Д.Түвшинтөр http://www.niigmiintoli.mn/