Ботаникийн хүрээлэнгийн Ботаникийн цэцэрлэг, ургамлын эдийн засгийн салбарын зөвлөх ажилтан, биологийн ухааны доктор, профессор Г.Очирбаттай ярилцлаа.
-Сүүлийн
жилүүдэд эмийн зарим ургамал ховордож
байгаа гэж сонссон. Манайд хэдэн зүйлийн
эмийн ургамал ургадаг вэ?
-Монгол
Улсад 1000 гаруй зүйлийн эмийн ургамал
ургадаг. Эмийн ургамал ховордох болсон
нь үнэн. Энэ нь 1990 оноос хойш иргэд
бизнесийн зорилгоор эмийн ургамал түүж
зарах болсонтой холбоотой. Хэн дуртай
нь эмийн ургамал түүж зарж байна. Үүнд
хяналт алга. Зах дээр зарж байгаа
ургамлуудын зарим нь эмийнх биш байх
нь энүүхэнд. Иргэд эмийн ургамлаа
танихгүй байж өөр ургамал их хэмжээгээр
түүж устгах болсон. Тухайлбал, ягаанцээнийн
цэцгийг авчраад согоосав гэж нэрлэж
худалдаалж байна. Сүүлийн үед үйлдвэрлэлд
ашиглах зорилгоор ирэвгэр жирэвгэр
хэмээх ургамлыг ихээр түүж, гадаадад
гаргах болсон. Энэ нь ходоод гэдэсний
өвчин, мэдрэлд сайн. Хэд хэдэн компани
тус ургамлыг Хятад улс руу экспортлох
болсноор нөөц нь багассан. Одоогоор
"Бэрхцагаан овоо" компаниас өөр
энэ ургамлыг тарьж байгаа байгууллага
алга.
-Ховор
эмийн ургамал тарихад улсаас хөрөнгө
төсөвлөдөг үү?
-Улсаас
ургамал тарималжуулахад хуваарилсан
хөрөнгө байхгүй. Эрдэм шинжилгээний
цөөн ажилтан туршилт хийж ШУА-ийн
Ботаникийн цэцэрлэгт тарьдаг. Эмийн
ургамлын чиглэлээр 1-2 эрдэмтэн туршилт
хийдэг. Харин "Монос" корпораци,
Уламжлалт анагаах ухааны хүрээлэнгийн
ажилтнууд голдуу тарьдаг. Ургамал
тарималжуулах шинжлэх ухааны үндэслэлийг
бий болгодог хүмүүс нь ШУА-ийн Ботаникийн
хүрээлэнгийн эрдэмтэд. Тиймээс хувь
хүмүүс тэднээс заавал зөвлөгөө авч зөв
тарих хэрэгтэй. Хамгийн чухал нь Монгол
орны хөрс, цаг агаарт зохицдоггүй ургамал
тарих нь буруу. Сүүлийн үед хувь хүмүүс
халуун бүсийн ургамал авчирч тарих
болж. Энэ нь зун сайхан ургалаа ч өвөл
нь үхэж, мөнгө үрсэн ажил болдог. Тиймээс
ургахгүй ургамал тарьж байгаа иргэдэд
хариуцлага тооцох ёстой. Учир нь тэд
орчноо сайхан болгох зорилгоор бус ашиг
олох гэж тариад байдаг. Харин эмийн
журмаар хэрэглэж болох ургамлуудыг
өөрийн зардлаар тарьж ургуулсан иргэдийг
төрөөс урамшуулдаг болгомоор байна.
-Устаж
алга болсон эмийн ургамал байдаг уу?
-Устсан
эмийн ургамал байхгүй. Харин алтанхундага,
алтангагнуурыг устаж болзошгүй ургамлын
жагсаалтад оруулах болсон. Ер нь устаж
болзошгүй 20 гаруй зүйлийн ургамал бий.
-Эмийн
ургамлын нөөц талбай хаагуур байдаг
вэ?
-Үүнийг
хэлж болохгүй. Учир нь тийм газарт ийм
ургамал ургадаг гээд хэлчихвэл хэдхэн
цагийн дараа хувь хүмүүс түүгээд
дуусгачихдаг болсон. Ер нь эмийн ургамал
ургаж байгаа газар нутгийн талаарх
мэдээллийг нууцлалын зэрэгт оруулмаар
санагддаг.
-Манайд
эмийн ургамлыг ашигладаг компаниуд
хэдэн зүйлийг нь хэрэглэдэг вэ?
-Эмийн
ургамлыг ашигладаг 100 гаруй компани
байдаг. Эдгээр компани 200 гаруй зүйлийн
ургамал хэрэглэдэг. Үүнээс гадна 20 гаруй
зүйлийн ургамлыг цөөн компани ашигладаг.
-Иргэд
хувиараа тарьж болох ханиаданд сайн
ямар ургамал байна вэ?
-Тошинцог,
гааны төрлийн болон анхилуун үнэр
ялгаруулдаг ургамлыг таривал сайн.
Хэрэв энэ ургамлуудыг тарьчихвал
ханиадны эсрэг эмтэй болно гэсэн үг.
-Манайд
хүний эрүүл мэндэд хортой ургамал олон
байдаг уу?
-Хорт
үйлчилгээтэй эмийн ургамал ургадаг.
Тухайлбал, хар лантанз гэж маш хортой
ургамал бий.
Энэ ургамлыг эмчилгээнд ашигладаг. Ер
нь эмийн ургамлыг хортой гэж хаяж,
хэрэгтэй гээд бүгдийг нь ашиглаж
болохгүй. Хортой, хоргүй ургамал эмийн
найрлагад ордог учраас сайн муу гэж
ялгах боломжгүй.
-Иргэд
ходоод гэдсэнд сайн гэж сөд хэмээх
ургамлыг түүж хэрэглэдэг. Хангайн бүсэд
түгээмэл байдаг гэж сонссон?
-Монгол
оронд хамгийн их тархалттай ургасан
ургамлын нэг нь сөд юм. Энэ нь хүүхдийн
гэдэс өвдөхөд намдаадаг. Тархац ихтэй
ургамал учраас ховордож цөөрөхгүй.
Харин хэсэг газрын нөөц дуусч болох
талтай. Ер нь ямар нэгэн ургамлыг устаж
алга болохоос хамгаалан хайрлаж байх
учиртай.
-Манайд
хорт хавдрын өсөлтийг удаашруулах
үйлчилгээтэй ургамал байдаг уу?
-Усны
хонголыг зөв хэрэглэвэл ходоодны хорт
хавдрын өсөлтийг сааруулдаг. Хавдрын
эхний үед бол бүрэн анагаах увидастай.
Сүүлийн үед гадна, дотны байгууллагын
иргэд усны хонголыг их хэмжээгээр түүж
устгаж байна. Зах дээгүүр чаг мөөг гэж
хүмүүс зардаг даа. Уг нь нэр нь усны
хонгол юм. Харин оросоор "чага"
гэдэг. Хүмүүс орос нэрээр нь дуудсаар
байгаад ингэж нэрлэх болсон. Энэ янзаараа
хэдэн жилийн дараа гэхэд энэ мөөг алга
болох магадлалтай. Тиймээс дээрх мөөгийг
ургадаг хэсэг газрыг дархлах, хамгаалах
шаардлагатай болж байна.
-Эмийн
ургамлыг түүх зөвшөөрлийг хаанаас өгдөг
вэ. Ер нь хяналт бий юу?
-Орон
нутгийн байгаль хамгаалах албад, байгаль
хамгаалагчид үүнд хяналт тавих ёстой.
-Манай
улс эмийн ургамлыг экспортолдог уу?
-Манайд
экспортоор гаргаж үйлдвэрлэл явуулах
ургамал байхгүй. Учир нь Монгол орон
өргөн уудам нутагтай учраас эмийн
ургамлууд таруу байдаг. Үйлдвэрлэлд
ашиг өгөх нөөц багатай. Ашиг өгөх ургамалд
чихэр өвс, эрэвгэр дэрэвгэр л багтана.
Гэвч энэ ургамлуудыг үйлдвэрлэлийн
зориулалтаар ихээр ашиглаад эхэлбэл
ховордож алга болно.
-Чацарганыг
Монголын жимсний хаан гэдэг. Энэ ямар
учиртай юм бэ?
-Улсын
хэмжээнд 1970,1980-аад онд 30 мянган га талбайд
чацаргана тариалдаг байсан. Харамсалтай
нь хувь хүмүүс ихээр авч устгасан учраас
байгалийн чацарганы нөөц нь 10 дахин
багассан гэж үздэг. Тухайлбал, Сэлэнгэ
аймгийн Охинтын хөндий, Ховд, Завхан
гол дагуух чацаргана үгүй болсон. Тиймээс
нөөцөө судалж байгалийн чацарганы
зэрлэг удмыг авч үлдэх шаардлагатай
байгаа. Харин 1980 онд таримал чацаргана
тариалдаг 500-600 га талбайтай байсан ч
1995 онд бүгд устсан. Ингээд сүүлийн
жилүүдэд энэ ажил эрчимжсэн.
-Сүүлийн
жилүүдэд чацарганы шүүс ихээр худалдаалах
болжээ. Одоогоор хэдэн га талбайд
чацаргана тариалж байгаа вэ?
-Тухайлбал,
"Гангар инвэст" компани Өвөрхангай
аймгийн Хархоринд 500 га, "Өдлөг их"
компани Батсүмбэрт 40 гаруй га талбайд
тарьж байгаа.
Б.Мягмансанж
Ботаникийн хүрээлэнгийн Ботаникийн цэцэрлэг, ургамлын эдийн засгийн салбарын зөвлөх ажилтан, биологийн ухааны доктор, профессор Г.Очирбаттай ярилцлаа.
-Сүүлийн
жилүүдэд эмийн зарим ургамал ховордож
байгаа гэж сонссон. Манайд хэдэн зүйлийн
эмийн ургамал ургадаг вэ?
-Монгол
Улсад 1000 гаруй зүйлийн эмийн ургамал
ургадаг. Эмийн ургамал ховордох болсон
нь үнэн. Энэ нь 1990 оноос хойш иргэд
бизнесийн зорилгоор эмийн ургамал түүж
зарах болсонтой холбоотой. Хэн дуртай
нь эмийн ургамал түүж зарж байна. Үүнд
хяналт алга. Зах дээр зарж байгаа
ургамлуудын зарим нь эмийнх биш байх
нь энүүхэнд. Иргэд эмийн ургамлаа
танихгүй байж өөр ургамал их хэмжээгээр
түүж устгах болсон. Тухайлбал, ягаанцээнийн
цэцгийг авчраад согоосав гэж нэрлэж
худалдаалж байна. Сүүлийн үед үйлдвэрлэлд
ашиглах зорилгоор ирэвгэр жирэвгэр
хэмээх ургамлыг ихээр түүж, гадаадад
гаргах болсон. Энэ нь ходоод гэдэсний
өвчин, мэдрэлд сайн. Хэд хэдэн компани
тус ургамлыг Хятад улс руу экспортлох
болсноор нөөц нь багассан. Одоогоор
"Бэрхцагаан овоо" компаниас өөр
энэ ургамлыг тарьж байгаа байгууллага
алга.
-Ховор
эмийн ургамал тарихад улсаас хөрөнгө
төсөвлөдөг үү?
-Улсаас
ургамал тарималжуулахад хуваарилсан
хөрөнгө байхгүй. Эрдэм шинжилгээний
цөөн ажилтан туршилт хийж ШУА-ийн
Ботаникийн цэцэрлэгт тарьдаг. Эмийн
ургамлын чиглэлээр 1-2 эрдэмтэн туршилт
хийдэг. Харин "Монос" корпораци,
Уламжлалт анагаах ухааны хүрээлэнгийн
ажилтнууд голдуу тарьдаг. Ургамал
тарималжуулах шинжлэх ухааны үндэслэлийг
бий болгодог хүмүүс нь ШУА-ийн Ботаникийн
хүрээлэнгийн эрдэмтэд. Тиймээс хувь
хүмүүс тэднээс заавал зөвлөгөө авч зөв
тарих хэрэгтэй. Хамгийн чухал нь Монгол
орны хөрс, цаг агаарт зохицдоггүй ургамал
тарих нь буруу. Сүүлийн үед хувь хүмүүс
халуун бүсийн ургамал авчирч тарих
болж. Энэ нь зун сайхан ургалаа ч өвөл
нь үхэж, мөнгө үрсэн ажил болдог. Тиймээс
ургахгүй ургамал тарьж байгаа иргэдэд
хариуцлага тооцох ёстой. Учир нь тэд
орчноо сайхан болгох зорилгоор бус ашиг
олох гэж тариад байдаг. Харин эмийн
журмаар хэрэглэж болох ургамлуудыг
өөрийн зардлаар тарьж ургуулсан иргэдийг
төрөөс урамшуулдаг болгомоор байна.
-Устаж
алга болсон эмийн ургамал байдаг уу?
-Устсан
эмийн ургамал байхгүй. Харин алтанхундага,
алтангагнуурыг устаж болзошгүй ургамлын
жагсаалтад оруулах болсон. Ер нь устаж
болзошгүй 20 гаруй зүйлийн ургамал бий.
-Эмийн
ургамлын нөөц талбай хаагуур байдаг
вэ?
-Үүнийг
хэлж болохгүй. Учир нь тийм газарт ийм
ургамал ургадаг гээд хэлчихвэл хэдхэн
цагийн дараа хувь хүмүүс түүгээд
дуусгачихдаг болсон. Ер нь эмийн ургамал
ургаж байгаа газар нутгийн талаарх
мэдээллийг нууцлалын зэрэгт оруулмаар
санагддаг.
-Манайд
эмийн ургамлыг ашигладаг компаниуд
хэдэн зүйлийг нь хэрэглэдэг вэ?
-Эмийн
ургамлыг ашигладаг 100 гаруй компани
байдаг. Эдгээр компани 200 гаруй зүйлийн
ургамал хэрэглэдэг. Үүнээс гадна 20 гаруй
зүйлийн ургамлыг цөөн компани ашигладаг.
-Иргэд
хувиараа тарьж болох ханиаданд сайн
ямар ургамал байна вэ?
-Тошинцог,
гааны төрлийн болон анхилуун үнэр
ялгаруулдаг ургамлыг таривал сайн.
Хэрэв энэ ургамлуудыг тарьчихвал
ханиадны эсрэг эмтэй болно гэсэн үг.
-Манайд
хүний эрүүл мэндэд хортой ургамал олон
байдаг уу?
-Хорт
үйлчилгээтэй эмийн ургамал ургадаг.
Тухайлбал, хар лантанз гэж маш хортой
ургамал бий.
Энэ ургамлыг эмчилгээнд ашигладаг. Ер
нь эмийн ургамлыг хортой гэж хаяж,
хэрэгтэй гээд бүгдийг нь ашиглаж
болохгүй. Хортой, хоргүй ургамал эмийн
найрлагад ордог учраас сайн муу гэж
ялгах боломжгүй.
-Иргэд
ходоод гэдсэнд сайн гэж сөд хэмээх
ургамлыг түүж хэрэглэдэг. Хангайн бүсэд
түгээмэл байдаг гэж сонссон?
-Монгол
оронд хамгийн их тархалттай ургасан
ургамлын нэг нь сөд юм. Энэ нь хүүхдийн
гэдэс өвдөхөд намдаадаг. Тархац ихтэй
ургамал учраас ховордож цөөрөхгүй.
Харин хэсэг газрын нөөц дуусч болох
талтай. Ер нь ямар нэгэн ургамлыг устаж
алга болохоос хамгаалан хайрлаж байх
учиртай.
-Манайд
хорт хавдрын өсөлтийг удаашруулах
үйлчилгээтэй ургамал байдаг уу?
-Усны
хонголыг зөв хэрэглэвэл ходоодны хорт
хавдрын өсөлтийг сааруулдаг. Хавдрын
эхний үед бол бүрэн анагаах увидастай.
Сүүлийн үед гадна, дотны байгууллагын
иргэд усны хонголыг их хэмжээгээр түүж
устгаж байна. Зах дээгүүр чаг мөөг гэж
хүмүүс зардаг даа. Уг нь нэр нь усны
хонгол юм. Харин оросоор "чага"
гэдэг. Хүмүүс орос нэрээр нь дуудсаар
байгаад ингэж нэрлэх болсон. Энэ янзаараа
хэдэн жилийн дараа гэхэд энэ мөөг алга
болох магадлалтай. Тиймээс дээрх мөөгийг
ургадаг хэсэг газрыг дархлах, хамгаалах
шаардлагатай болж байна.
-Эмийн
ургамлыг түүх зөвшөөрлийг хаанаас өгдөг
вэ. Ер нь хяналт бий юу?
-Орон
нутгийн байгаль хамгаалах албад, байгаль
хамгаалагчид үүнд хяналт тавих ёстой.
-Манай
улс эмийн ургамлыг экспортолдог уу?
-Манайд
экспортоор гаргаж үйлдвэрлэл явуулах
ургамал байхгүй. Учир нь Монгол орон
өргөн уудам нутагтай учраас эмийн
ургамлууд таруу байдаг. Үйлдвэрлэлд
ашиг өгөх нөөц багатай. Ашиг өгөх ургамалд
чихэр өвс, эрэвгэр дэрэвгэр л багтана.
Гэвч энэ ургамлуудыг үйлдвэрлэлийн
зориулалтаар ихээр ашиглаад эхэлбэл
ховордож алга болно.
-Чацарганыг
Монголын жимсний хаан гэдэг. Энэ ямар
учиртай юм бэ?
-Улсын
хэмжээнд 1970,1980-аад онд 30 мянган га талбайд
чацаргана тариалдаг байсан. Харамсалтай
нь хувь хүмүүс ихээр авч устгасан учраас
байгалийн чацарганы нөөц нь 10 дахин
багассан гэж үздэг. Тухайлбал, Сэлэнгэ
аймгийн Охинтын хөндий, Ховд, Завхан
гол дагуух чацаргана үгүй болсон. Тиймээс
нөөцөө судалж байгалийн чацарганы
зэрлэг удмыг авч үлдэх шаардлагатай
байгаа. Харин 1980 онд таримал чацаргана
тариалдаг 500-600 га талбайтай байсан ч
1995 онд бүгд устсан. Ингээд сүүлийн
жилүүдэд энэ ажил эрчимжсэн.
-Сүүлийн
жилүүдэд чацарганы шүүс ихээр худалдаалах
болжээ. Одоогоор хэдэн га талбайд
чацаргана тариалж байгаа вэ?
-Тухайлбал,
"Гангар инвэст" компани Өвөрхангай
аймгийн Хархоринд 500 га, "Өдлөг их"
компани Батсүмбэрт 40 гаруй га талбайд
тарьж байгаа.
Б.Мягмансанж
