Монголын хөнгөн үйлдвэрлэлийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж, анхны олон улсын стандартыг дотооддоо нэвтрүүлсэн "Ханбогд Кашимер" ХХК-ны 25 жилийн ой тохиож байна. Тэд ойн баяраа угтан “VIP FASHION SHOW 2023” загварын шоуг Шангрила Центрт зохион байгууллаа.
Загварын шоугаар:
- Fall/Winter 23,
- Spring/Summer 2023-24,
- Wedding 23,
- Орчин үеийн загварын хэв маяг,
- Чөлөөт шинэ коллекц гэх дөрвөн загварыг үнэнч хэрэглэгчдийнхээ хүртээл болгов.
Ойн баярын хүрээнд зохиож буй онцгой үдшийн талаар тэдэнтэй ярилцлаа.
"Ханбогд Кашмерын" сүлжих үйлдвэр хариуцсан захирал н.Нямтунгалаг: Энэхүү загварын шоуны гол зорилго нь монголчууддаа загварын чиг хандлагыг танилцуулах зорилготой. Энэ үдшийн нэг чимэг бол уран зургийн үзэсгэлэн. Учир нь бид зураач н.Заяасайханы гурван гол уран бүтээлээр загвараа гарган Итали улсад торгон даавуу хийлгэсэн. Тусгайлан хийсэн энэ даавуугаа ноолууртайгаа хослуулан торгон кашмер гаргасан.
Бид анх самнасан ноолуур экспортолдог байсан бол 2019 оноос эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Эцсийн бүтээгдэхүүн гаргадаг болсноороо Итали, Солонгос, Бельги, Герман, Япон зэрэг улс руу экспортолж байна.
"Ханбогд Кашмерын" захирал Ч. Ганцэцэг: Ханбогд кашмер загварын шоугаа Дубай, Италид хийж байсан. Монголдоо загварын шоу зохион байгуулаагүй нэлээн завсардсаны эцэст 25 жилийн ойгоо угтан Монголчууддаа шинэлэг загваруудаар онгой бэлэг барилаа.
Итали, Монгол дизайнеруудын хамтран гаргасан морины загварууд олон улсын зах зээл дээр захиалга их авч байна. Энэ жилийн загварын чиг хандлага, тренд өнгө шинэ коллекцод маань өвч шингэсэн. Морийг Монголчууд төдийгүй Европчууд ч шүтдэг.
Монгол ноолуурыг дэлхийд үнэлүүлэхийн тулд 25 жил хамтын сэтгэлээр ажилласан.
Ханбогд Кашмерыг бид Монголын биш дэлхийн брэнд болгон, Монгол ноолуурыг дэлхийд үнэлүүлэхийн тулд 25 жил хамтын сэтгэлээр ажилласан. Өнөөдөр энэ зорилгынхоо нэгээхэн хэсгийг биелүүлж чадлаа, цаашид илүү өргөн цар хүрээнд гайхамшигтай бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гар дээр хүргэхийн тулд ажиллах болно.
Хийл хөгжмийн торгон аялгуунд мэргэжлийн дизайнеруудын ур ухаан шингэсэн тансаг загваруудыг үзэж сонирхсон үзэгчдийн сэтгэгдлийг хүргэе.
Жүжигчин М. Наранмөнх: Үгээр хэлэмгүй онцгой үдэш болж байна. Толилуулж буй дөрвөн коллекц дундаас хуримын загварууд надад маш их таалагдлаа. Энгийн атлаа тансаг тухайн хүнд үнэ цэн бэлэглэх кашмерын бүтээгдэхүүний онцлогийг гайхамшигтай тусгажээ.
Үнэнч хэрэглэгч Ч.Отгон: Кашмерыг би алт шиг бүтээгдэхүүн гэж боддог. Монгол ноолуур хэдийн дотоодын төдийгүй гаднын хэрэглэгчдийн таашаалд нийцсэн. Өнөөдрийн загварын шоуны бүх коллекцууд сэтгэл их хөдөлгөж байна. Тэр дундаа монгол ахуйг орчин үеийн чиг хандлагатай хослуулж тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн урласан нь онцгой сэтгэгдэл үлдээлээ.
Ханбогд кашмер нь жилд 1000 тн самнасан ноолуур боловсруулж, 100,000 ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж тасралтгүй 12 жил Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч буй. Тэд цаашид дэлхийн зах зээлд тэргүүлэгч брэнд болохын тулд олон ажлыг төлөвлөсөн гэв.