НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгууль энэ сарын 10-нд болж, ирэх гурван жилд тус зөвлөлд ажиллах 15 улсыг шинээр сонгосон. Харин ОХУ тус зөвлөлд сонгогдож чадсангүй. ОХУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд буцаж орох, өмнөх үйл ажиллагаагаа сэргээхийн тулд энэ сарын 10-нд болсон сонгуульд нэрээ дэвшүүлсэн ч шаардлагатай тооны саналыг авч чадаагүй. ОХУ 191 улсаас 83 орны саналыг авсан бөгөөд тус зөвлөлд сонгогдохын тулд доод тал нь 97 санал авах ёстой байсан юм.
ОХУ-ЫГ ЯАГААД ХАССАН БЭ
ОХУ-ыг Украиныг эзлэн түрэмгийлсэн бодлого явуулсантай холбогдуулан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дэх тус улсын үйл ажиллагааг түр зогсоох тогтоолыг Ерөнхий Ассамблей өнгөрсөн оны дөрөвдүгээр сард баталсан. АНУ, Украин, Латви зэрэг барууны орнуудын бэлтгэн оруулсан тус тогтоолыг
- Серби, Израил зэрэг 93 улс дэмжсэн бол
- Алжир, Беларусь, Боливи, Бурунди, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, БНХАУ, Конго, Куба, Умард Солонгос, Эритрей, Этиоп, Габон, Иран, Казахстан, Киргиз, Лаос, Мали, Никарагуа, ОХУ, Сири, Тажикистан, Узбекистан, Вьетнам, Зимбабве улсууд дэмжээгүй.
- Харин Египет, Камерун, Гана, Энэтхэг, Кувейт, Мексик, Монгол, Пакистан, Саудын Араб, Өмнөд Африк, Арабын Нэгдсэн Эмирт Улс зэрэг 58 орон санал хураалтад оролцохоос түдгэлзэж байсан.
АНУ САНАЛ ХУРААЛТАД НӨЛӨӨЛСӨН ҮҮ
Тэгвэл 2024-2026 оны хооронд Хүний эрхийн зөвлөлд дахин сонгогдох хүсэлтээ ОХУ өнгөрсөн есдүгээр сараас эхлэн илэрхийлж, НҮБ-ын гишүүн орнууд руу холбогдох бичиг баримтыг илгээж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч хангалттай санал авч чадсангүй. Энэ талаар НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн захирал Луйз Шарбонно "Олон тооны дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн улс Хүний Эрхийн Зөвлөлд суух ёсгүй гэсэн хүчтэй сануулгыг НҮБ-ын гишүүн орнууд ОХУ-ын эрх баригчдад өглөө" гэв.
Түүнчлэн АНУ ОХУ-ыг Хүний эрхийн зөвлөлд буцаж ирэхийг эсэргүүцэж, тус улсыг зөвлөлд сонгох нь Хүний эрхийн зөвлөл болон НҮБ-д итгэх итгэлийг алдагдуулна. Учир нь ОХУ "хүн төрөлхтний эсрэг дайны гэмт хэрэг үйлдсээр байна" гэж мэдэгдлээ. Украины нөхцөл байдлын талаар мөрдөн шалгах комиссын илтгэлийг Хүний эрхийн зөвлөлд саяхан танилцуулсан. ОХУ-ын цэргийнхэн Украины энгийн иргэдийг тамлан зовоож, хүчирхийлж, амь насанд нь хүрсэн тухай мэдээлэл, баримтууд байгаа тус илтгэлд дурдсан билээ. Москва үүнийг үгүйсгэсээр буй.
Тэгвэл үүний хариуд НҮБ-д суугаа ОХУ-ын Байнгын төлөөлөгчийн орлогч Мария Заболоцкая санал хураалтын үеэр АНУ-ын талаас гишүүн улсуудад ноцтой шахалт үзүүлсэн гэж мэдэгдлээ. Тэрбээр "АНУ Албанид илт дэмжлэг үзүүлсэн. Бидний эсрэг шууд ийм зохион байгуулалттай кампанит ажил өрнүүлсэн нь урьд өмнө хэзээ ч байгаагүй. АНУ-ын талаас төлөөлөгчидтэй биечлэн уулзах, мессеж илгээх зэргээр нөлөөлсөн" гэж Заболоцкая хэллээ. Ийнхүү хүний эрхийн зөвлөлийг улс төрийн хэрэгсэл болгон ашиглаж байгааг буруушаалаа.
НҮБ ДАХ ОРОСЫН НӨЛӨӨ БУУРЧ БАЙНА УУ
Украины дайнтай холбогдуулан олон улсын тавцан дахь ОХУ-ын нөлөөлөл буурч буй. ОХУ НҮБ-ын гол байгууллага болох Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүний нэг. Гэсэн хэдий ч Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орноос Оросыг хасах саналыг АНУ болон барууны орнууд илэрхийлсэн.
Европын зөвлөлийн тэргүүн Чарльз Мишель "Европ Оросыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүнчлэлийг түдгэлзүүлэх арга замыг хайж байна" гэж мэдэгдлээ. Тэрбээр хууль эрх зүйн дагуу энэ боломжгүй хэдий ч ирээдүйд ийм нөхцөл боломж гарч ирж магадгүй гэлээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн өөр нэгэн улсын газар нутаг руу халдсан үйлдэл хийж байгаа нь олон улсын эрх зүйд байж болохгүй зүйл. Иймээс Москвагийн гишүүнчлэлийг түдгэлзүүлэх механизмыг бий болгох хэрэгтэй. Одоогийн байдлаар Оросыг Аюулгүйн Зөвлөлийн гишүүнчлэлийг бүрмөсөн хасах боломжгүй хэдий ч түр хугацаанд түдгэлзүүлэх боломжийг эрэлхийлэх хэрэгтэй гэж Чарльз Мишел хэллээ.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүнчлэлээс бүрмөсөн түдгэлзүүлэхийн тулд НҮБ-ын гишүүн орнуудаас санал авах ёстой. Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийн хамгийн том давуу тал нь хориг тавих эрхтэй байдаг. Тэгэхээр НҮБ-ын бас нэгэн байгууллагаас Оросыг хасахын тулд бүх гишүүдийн саналыг авах шаардлагатай болох юм. Үүний тулд хангалттай санал авах хэдий ч хориг тавих эрхтэй Орос улс өөрийн давуу эрхээ ашиглан тухайн асуудалд хориг тавих нь тодорхой.
Ийм байр суурийг Америкийн төрийн дээд албан тушаалтууд илэрхийлсэн. АНУ Оросыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийн жагсаалтаас хасахыг хүсэж байгаа ч харамсалтай нь ийм боломжийг олж харахгүй байна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдэгдэв. Тэрбээр "Хэрвээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэх ОХУ-ын оролцоог зогсоох арга байсан бол бид энэ боломжийг нэн даруй ашиглана. Гэвч харамсалтай нь НҮБ-ын дүрмийг өөрчлөх боломж одоогоор бидэнд алга" гэж Жан-Пьер хэллээ.
ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2006 оны гуравдугаар сарын 15-нд НҮБ-ын гишүүн 47 улсын бүрэлдэхүүнтэй Хүний эрхийн зөвлөл байгуулахаар шийдвэрлэсэн. Зөвлөлийн гишүүдийг гурван жилийн хугацаанд сонгодог. Хүний эрхийн зөвлөл нь жил бүрийн гурав, зургаа, есдүгээр сард Швейцарын Женев хотноо хуралддаг.
Хүний эрхийн зөвлөл нь дэлхий дахинаа хүний эрхийг дээдлэх, хамгаалах, хүний эрхийг хангах асуудлыг хэлэлцэж, энэ зорилтоо хэрэгжүүлэхэд чиглэсэн шийдвэр, зөвлөмж баталдаг. Тухайлбал,
- Дэлхийн бүх улсыг хамарсан Хүний эрхийн төлөв байдлын ээлжит хэлэлцүүлэг (Universal Periodic Review-UPR)-ийн хүрээнд НҮБ-ын гишүүн улс бүрийн хүний эрхийн байдлыг хянан хэлэлцэж, үнэлгээ өгөхийн зэрэгцээ, цаашид анхаарах асуудлаар зөвлөмж өгөх,
- хүний эрхийн зөрчлийг олон улсын хамтын нийгэмлэгийн анхааралд хүргэж, түүнийг шийдвэрлэх арга хэмжээ авах,
- хүний эрхийг хамгаалах гэрээ, конвецоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх талаарх гишүүн орнуудын чадавхыг бэхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх,
- хүний эрхийн асуудлаарх олон улсын эрх зүйг боловсронгуй болгох чиглэлээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейд зөвлөмж танилцуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Хүний эрхийн зөвлөл ажлаа Ерөнхий Ассамблейд тайлагнадаг.
Дэлхий дахинаа зэвсэгт мөргөлдөөн, тогтворгүй байдал газар авч, байгалийн гамшигт үзэгдэл гарах тохиолдол мэдэгдэхүйц нэмэгдэж, орлогын ялгаа, ядуурал дорвитой буурахгүй байгаа зэргээс үүдэн олон сая хүн эрүүл мэнд, амь насаараа хохирох, тахир дутуу болох, эх нутгаасаа дүрвэх, эрх ашгаа хамгаалах, хамгаалуулах боломжгүй нөхцөлд байгаа нь хүний эрхийг эрхэмлэх, хамгаалах үйл хэргийг хэзээ хэзээнээсээ илүү чухалчлах, үүнтэй холбогдон Хүний эрхийн зөвлөлийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж байгаа юм.