Жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийг “Үндэсний бичиг үсгийн баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. 20 дахь жилдээ зохион байгуулж буй уг үйл ажиллагааны хүрээнд “Монгол бичигтэн-2025” үзэсгэлэнг өнөөдөр Чингис хааны үндэсний музейд дэлгэлээ.
Үзэсгэлэнгийн үеэр
- Монгол бичгээр уран бичвэр бичих,
- Монгол бичгээр хэвлэсэн ном, сонин, хэвлэлийн танилцуулга худалдаа,
- Монгол бичгээр хаяг шошго бүхий бараа бүтээгдэхүүний танилцуулга худалдаа болж байна.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл “Үндэсний бичгийн хөтөлбөрийг 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Үүний дагуу дөрвөн зорилтын хүрээнд 69 үйл ажиллагаа хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн ажлын хэсгийг БШУЯ сайд Л.Энх-Амгалан ахалж байна. Өнөөдөр Үндэсний бичиг хөтөлбөрийн үр дүнг бодитоор дэлгэн үзүүллээ. Монгол хэл бичгийн эрдэмтний хүний нөөцийг харуулж буй нь онцлог юм. Мөн албан бичгийн хэвлэмэл хуудсаа туршиж буй 21 аймгийн төлөөлөл оролцож байна.
Нэрийн хуудас, хаягжилт, гарын байрлалын стандартыг тогтоосон. Манай улсад 20 гаруй монгол бичгийн цахим хуудас байна. Тухайлбал БШУЯ, Архивын ерөнхий газар, Хэлний бодлогын ерөнхий газрууд түүчээлэн албан бичгээ кирилл, монгол бичгээр хөтөлдөг уламжлал тогтсон. Одоогийн байдлаар монгол хэл бичгийн 460 багш бэлтгэж байна. Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс төрийн байгууллагуудад монгол бичгийг анхан, дунд, ахисан шатаар заах хөтөлбөр батлагдсан. Үүний дагуу ном, сурах бичиг бэлэн болсон” гэв.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Л.Дашням “Энэ жилийн үндэсний бичиг үсгийн баяр өргөн дэлгэр болж байна. Эх хэл бичиг минь бидэнд эргэж ирсэн юм шиг сайхан өдөр тохиолоо. Түүхэд монголчууд олон бичгийг өөрийн болгож, зохиож ирсэн. Монгол босоо бичиг бол эртний түүхтэй, сэтгэлгээний дархлаа, монголчуудын нэрийн хуудас билээ. Монгол бичгээр бий болсон өв, эх соёлыг уншиж чаддаг хүн байхад чаддаггүй ч хүн байна. Гэхдээ хүн амын 50 хувь нь хэл бичигтэн болж буйд баяртай байна. Монгол бичгээр бичиж чаддаг хүн газар шороо, өв эх соёлын эзэн гэж хэлж болно” гэлээ.
Үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, БШУЯ, Соёлын яам, ЦХХХЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар хамтран зохион байгуулж байна.
Үзэсгэлэн тавдугаар сарын 2, 3-ны өдөр үргэлжилнэ.