Энэ оны эхний хагас жилийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулав.
Төлбөрийн тэнцэл энэ оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 504.3 сая америк долларын ашигтай гарсан байна. Урсгал дансны тэнцэл 220.1 сая ам.долларын ашигтай, санхүүгийн дансны тэнцэл 73.1 сая ам.долларын ашигтай гарчээ.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 13.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.6 (54.2%) их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнд, уул уурхай олборлолт 3.7 (67.3%) их наяд төгрөг, боловсруулах үйлдвэрлэл 691.0 (31.3%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 11.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.1 их наяд төгрөг буюу 38 хувиар өсжээ.
Харин тэнцвэржүүлсэн орлого 10.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.2 их наяд төгрөг буюу 44 хувиар өссөн байна. Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 9 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөгийн ашигтай гарлаа.
Мөнгөний нийлүүлэлт (М2) өнгөрсөн сард 31 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.8 (13.8%) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Мөн өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
- Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөг болж, 20.0 хувиар,
- Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болж, 5.3 хувиар тус тус өссөн байна.
Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 3438.26 төгрөг,
Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш - 3727.66 төгрөг,
Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 479.83 төгрөг,
Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 41.07 төгрөг байна.
Гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ энэ оны эхний хагас жилд 11.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 2.6 тэрбум ам.доллар буюу 27.9 хувиар өссөн байна.
- Экспорт 7.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 42.5 хувиар,
- Импорт 4.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар тус тус өссөн байна.
Манай улс БНХАУ-тай энэ оны эхний хагас жилд 8.6 тэрбум америк долларын худалдаа хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 73 хувийг эзэлсэн байна.