- Хуримын 50 жилийн ойдоо зориулан 1.2 сая наранцэцэг тарьжээ
- Наран цэцгийн талбай олон жуулчдыг татах болсон байна
Канзасын тариачин эр Ли Вилсон хуримынхаа 50 жилийн ойгоор эхнэртээ бэлэг барихаар 1.2 сая наран цэцэг тарьжээ. Тэдгээр цэцгийг нийт 80 акр талбайд тавьсан гэв.
Тэрбээр “Эхнэр маань наран цэцгэнд маш дуртай учраас ийм бэлэг барихаар шийдсэн. Түүнээс нууцаар хийхийн тулд хүүгээсээ туслалцаа авсан” хэмээн ярьжээ.
Цэцэгсийг тавдугаар сард суулгасан бөгөөд өдийд яг дэлбээлж байгаа юм байна. Наранцэцгийн талбай олон жуулчдыг татах болсныг онцоллоо. Гэхдээ хосууд уг талбайгаа жуулчдад байнга нээлттэй байлгах бодолгүй гэсэн юм.
Хосуудын хуримын 50 жилийн ой энэ сарын 10-нд болно. Тэд ахлах сургуулиасаа хойш хамт байгаа аж.
Эх сурвалж: Insider