БНХАУ-д орон сууцны борлуулалт сүүлийн гурван сар дараалан өссөн нь бодлого боловсруулагчдын үзүүлэх дэмжлэгийн ачаар хямралд орсон үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь сэргэж байгаагийн дохио боллоо.
Дөрөвдүгээр сард БНХАУ-ын тэргүүлэх үл хөдлөх хөрөнгийн 100 компанийн шинэ орон сууцны борлуулалт өмнөх оны мөн үеэс 31.6 хувиар өсөж, 81.9 тэрбум ам.доллар хүрсэн байна. Үүнээс өмнө гуравдугаар сард мөн борлуулалт нь 29.2 хувиар өсөж байсан юм.
Орон сууцны борлуулалт ийнхүү нэмэгдэж буй нь БНХАУ-ын Засгийн газрын эдийн засгийн гол тулгуур болох үл хөдлөх хөрөнгийн салбарт авч хэрэгжүүлсэн бодлого эерэг нөлөө үзүүлснийг харууллаа.
Зохицуулагч байгууллагууд үл хөдлөх хөрөнгийн компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй моргейжийн хүүг бууруулж, Шанхай зэрэг гол хотуудад орон сууц худалдан авахад тогтоосон хязгаарлалтыг сулруулсан юм.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал ерөнхийдөө эцэслэгдсэн гэж үзэн БНХАУ-ын шинжээчид эдийн засгийн төлөвийг эергээр төсөөлж байгаа аж. Тухайлбал: нэр бүхий банкнууд БНХАУ-ын эдийн засгийн төсөөллөө зургаан хувь болгон нэмэгдүүлсэн нь Бээжингийн өсөлтийг таван хувьд хүргэх зорилтоос өндөр үзүүлэлт болж байгаа юм.
М.Зүнжээ