“Tesla” компани борлуулалтаараа салбартаа тэргүүлж буй “Model Y” загварын цахилгаан хөдөлгүүртэй автомашиндаа шинэчлэлт хийхээр боллоо. Энэ хүрээнд тус компани Шанхай дахь үйлдвэртээ бэлтгэл ажлаа хийж эхлээд буй бөгөөд шинэчлэгдсэн хувилбарыг ирэх оны дунд үеэс үйлдвэрлэхээр төлөвлөж байгааг ойрын эх сурвалж мэдээлсэн байна.
Шанхай дахь үйлдвэрт “Tesla”-ийн олон улсад нийлүүлдэг автомашинуудын тэн хагасыг үйлдвэрлэдэг аж.
2020 онд хамгийн анх зэх зээлд нийлүүлэгдсэн “Model Y” загвар “Tesla”-ийн БНХАУ дахь борлуулалтын 75 хувийг бүрдүүлж байна.
Үүнээс гадна БНХАУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт өнгөрсөн сард өмнөх оны мөн үеэс 40 хувиар өсөөд байгаа юм.
Э.Халиун