Хүн амын нягтаршил ихтэй, сургууль цэцэрлэггүй дүүргүүдийн зарим хороонд сургууль байгуулахаар аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, газар чөлөөлөхөөр болжээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхонд “Грийт голд” ХХК өөрийн эзэмшлийн 19,797 ам метр талбайн 8000 ам метр талбайд 1200 хүүхдийн суудалтай сургуулийн газар чөлөөлөхөөр болсон.
Мөн Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд "Сүрэг агт" ХХК өөрийн эзэмшлийн 2.5 га газраас 4002 ам метр талбайг сургууль, цэцэрлэгийн зориулалттай ашиглуулахаар нийслэлд чөлөөлж өгөхөөр болсон байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, Өмнөх хот төлөвлөлтийн буруу бодлогоос болж нийслэлийн зарим хороодод сургууль, цэцэрлэг барих боломжгүйгээр орон сууцны барилгууд барьсан байдаг. Иймд ирэх онд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарал хандуулахаар ажиллаж байна.
Тухайлбал, орон сууцны хороолол дунд хараахан барилгаа бариагүй байгаа хувийн аж ахуйн нэгжийн талбайг зөвшилцлийн үндсэн дээр нийслэлд шилжүүлэн, тухайн талбарт сургууль, цэцэрлэг байгуулна. Ингэснээр замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахаас гадна сургууль, цэцэрлэггүй хороодын хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг давхар хангаж өгч чадна гэв.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ