Дэлхийн банкнаас Монгол Улсын сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын талаар хийсэн судалгааныхаа тайланг өнөөдөр танилцууллаа.
“Бага насны хүүхдийн боловсролын чанартай үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийх нь алсдаа маш их үр өгөөжтэй. Хүүхдийн анхаарал төвлөрүүлэх, сэтгэл хөдлөлөө барих чадварууд нь хойшдын боловсрол болон суралцахуйн, амжилтыг хөтлөгч гол түлхүүр болно. Үүнээс гадна бага насны хүүхдийн өсөн торниж буй орчин хор хөнөөлтэй байх нь хүүхдийн хөгжилд муугаар нөлөөлж, ирээдүйн эрх ашгийг нь бууруулж, нийгмийн халамжийн өртгийг нэмэгдүүлдэг” гэж Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсон ярив.
Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол төрөөс тавих анхаарал халамж багагүй байгаа нь энэ салбарын нийт санхүүжилтийн 20 хувийг тэдэнд зарцуулдаг нь дэлхийн хэмжээнд өндөр үзүүлэлт юм. Бага насныханд үзүүлэх үйлчилгээ сүүлийн 20 жилд хурдацтай өсөж, 3-5 настнуудын 70 гаруй хувь нь цэцэрлэгт, 9 хувь нь хувилбарт сургалтад хамрагдаж байгааг тайланд дурджээ.
Хөдөө орон нутагт цэцэрлэгт хамрагдалт хот, суурин газруудынхаас нэлээд хоцорч, 3-5 настай хүүхдийн 46 хувь нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. Мөн малчдын болон амьдралын боломж багатай хүүхдүүдийн өрхийн хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдах нь бага байгаа бөгөөд төрийн дэмжлэгийн ихэнх хувь чинээлэгдүү өрхийн хүүхдүүдэд зориулагдаж байна.
Иймд цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд бага насны хөгжлийн үр дүн болох сэтгэн бодох, хэл, нийгэм сэтгэл зүйн ур чадварын үнэлгээг хийхэд хүүхдүүдийн чадвар өрхийн нийгэм, эдийн засгийн байдлын түвшнээс хамааран хол зөрүүтэй байгаа нь тодорхой болжээ.
Аав, ээж нь гэртээ ном уншиж, дуу дуулж өгөх, хамтдаа тоглох зэргээр хүүхэдтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх нь хүүхдийн сэтгэн бодох чадварт сайнаар нөлөөлдөг.
Сургуулийн өмнөх боловсролд төрөөс багагүй анхаарал халамж тавьж байгаа боловч гэртээ байгаа хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах, хотын цэцэрлэгүүдийн ачааллыг багасгах, санхүүжилтийг нэмэгдүүлэх, сургалтын илүү сайн материалуудаар хангах хэрэгтэй байгааг Дэлхийн банкнаас хийсэн судалгааны тайланд онцлон, зөвлөмж болгосон байна.