Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй "Мөнх тэнгэрийн бичиг-2016" уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт болно.
2011 оноос уламжлал болгон зохиож буй тус үзэсгэлэн өнөө жил олон улсын үзэсгэлэн болон өргөжиж, 5 улсын 40 гаруй уран бүтээлч, төлөөлөгч оролцож байна.
"Мөнх тэнгэрийн бичиг-2016” үзэсгэлэнгийн нээлт баасан гарагийн 12.00 цагт Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болох бөгөөд арваннэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл үнэ төлбөргүй үзэгчдэд хүрнэ.
Үзэсгэлэнгийн хүрээнд ЕБС-ийн багш нарын бүтээлийн үзэсгэлэн Хүүхдийн урлан бүтээх төвд 2016 оны аравдугаар сарын 27-ны өдөр, Монгол бахархлын өдөрт зориулсан үзэсгэлэн Цонжин болдогт байрлах Чингис хааны морьт хөшөө цогцолборт мөн сарын 30-ны өдрөөс эхлэн 10 хоногт болох аж.