Засгийн газар Монгол Улсын их сургуульд 2014-2015 онд хийгдсэн бүтцийн болон сургалтын агуулгын шинэчлэлийг өөрчлөхгүй бол МУИС-ийн багш нар ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдэв.
“Дээд боловсролын шинэчлэл”-ийн үр дүн хангалтгүй болохыг төрийн өмчийн их, дээд сургуулиудын 2013-2015 оны гүйцэтгэлийн тайланд тодорхойлсон байна.
Төрийн өмчийн их дээд сургуулиудын санхүүжилтийн 70-80 гаруй хувь нь оюутны төлбөрөөс бүрддэг. Шинэчилсэн сургалтын агуулга нь багш нарын сургалтын ачааллыг багасгаж, судалгааны цагийг нэмэгдүүлэх зорилготой боловч эсрэгээрээ сургалтын ачаалал нэмэгдсэн байна.
Шинэчлэлийг өөрчлөхгүй бол МУИС-д элсэгчдийн тоо жил ирэх тусам цөөрсөөр байгаа гэдгийг багш нар хэллээ.
2014-2015 онд МУИС-д хийгдсэн шинэчлэл нь оюутнуудын эрх, ашгийг ноцтой зөрчиж байгаа аж. Үүнээс дурдвал,
- 2014-2015 онд шинээр элссэн магистр, докторын оюутны тоо 965 байгаа нь 2011-2012 оны элсэлтээс 24 хувиар буурсан байна. Мөн оюутнуудын голч дүн 0.1 пунктээр буурсан нь сургалтын чанар муудсаныг илтгэж байгаа юм.
- МУИС-иас гарсан оюутны тоо 2012-2013 онд 301 байсан бол 2014-2015 онд 997 болж огцом нэмэгдсэн нь тус сургуулийн сургалт, мэргэжил сонгох систем алдаатайгаас сургуулиа орхих оюутнууд ихэссэнийг харуулж байна.
- 2015 онд МУИС-ийн ХШУИС-д суралцдаг нэгдүгээр түвшний оюутнуудын 74 хувь нь мэргэжил сонголт хийж, 250 гаруй оюутан мэргэжлээ сонгож чадаагүй аж.
- 2015 онд ойролцоогоор 270 гаруй оюутан өөр сургууль руу шилжсэн нь мэргэжил сонголт тодорхой бус шинэ системийн үндсэн зорилго биелээгүй болохыг харуулж байна гэдгийг тэд хэлэв.
“Сургалттай холбоотой эдгээр үзүүлэлтийг харахад МУИС-д хэрэгжиж байгаа шинэчлэл нь үр дүнгүй, зорилгодоо хүрээгүй болохыг харуулж байна. Бидний шаардлагын хариуг энэ сарын 5-ны дотор Засгийн газраас өгөхгүй бол ажил хаялт зарлана” гэж МУИС-ын ШУС-ийн Эдийн засгийн тэнхимийн ахлах багш П.Лхамсүрэн хэлсэн юм.
Б.Цэрэнханд