Хөрөнгийн биржийн 2016 оны хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 124 компанийн 17,913,016 ширхэг хувьцааг арилжжээ. Эдгээрийг нийт 8 тэрбум 668 сая төгрөгөөр арилжсан байна.
Жич: Багцын арилжааг хасаж тооцов.
Бондын хувьд “Ард секюритиз” үнэт цаасны компани шинэ оны өмнөхөн буюу арван хоёрдугаар сарын 28-нд Хүннү бондын санхүүжилтийг амжилттай босгосон. Энэ бонд нь
- “Хүннү Эйр” компанийн хаалттай хүрээнд санал болгосон,
- 600 мянган долларын нэрлэсэн үнэтэй,
- 18 сарын хугацаатай,
- 15 хувийн купонтой байв.
“Хүннү Эйр” компани энэ бондын эх үүсвэрээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн, АТР-72 онгоцыг түрээслэх юм. Энэ бондын хөрөнгө оруулагчдаар аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс нэгдэн оролцсон аж. Хэдийгээр хаалттай хүрээнд санал болгосон ч эдийн засгийн хүндрэлтэй өнөө үед сайн төсөлд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох боломж байсаар байгааг дээрх үйл явдал харууллаа.