Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” компани 45.2 сая ам.долларын санхүүжилт татсан байна. “Bergen Asset Management” хөрөнгө оруулалтын сан хаалттай хүрээнд гаргасан хувьцаанд 43.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээс гадна хоёр сая ам.долларын хөрвөгч үнэт цаас худалдан авах замаар санхүүжилтээ хийхээр болсон байна.
Мөн ТУЗ-д оролцохгүй, идэвхгүй хөрөнгө оруулагчийн хувиар санхүүжилтээ хийж байгаа гэдгийг “Petro Matad” онцоллоо. “Petro Matad” компанийн хувьд газрын тосны IV, V блокт хайгуул хийж байна. Энэ оны эцэст хайгуулын ажлын үр дүн ямар гарахаас хамаарч ирэх онд судалгаагаа ямархуу байдлаар үргэлжлүүлэхээ шийдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Эдгээр талбайд 9-23 тэрбум баррел газрын тосны нөөц байх магадлалтай гэж тус компаниас өмнө нь мэдээлж байсан юм.
Харин Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани “Noble Group”-тэй нүүрс худалдах гэрээ байгуулснаа зарлалаа. Нүүрстэй коксжих нүүрсний ордын 90 хувийг эзэмшигч “Эх говийн чулуу” компанийн 50 хувь нь “Aspire Mining”, үлдсэн 50 хувь нь “Noble” группийн мэдэлд байгаа аж. Хэдий тийм боловч “Aspire Mining”-ийн хувьд 2017 оны зургаадугаар сарын 30-наас өмнө “Noble” группийн хувийг нэг сая ам.долларын төлбөрөө төлж худалдан авах боломжтой юм. Харин энэ удаагийн гэрээний хүрээнд Нүүрстэй ордоос 2018 онд олборлож эхлэх бүтээгдэхүүнийг эхний зургаан сарын хугацаанд худалдах нөхцөл багтаж байгаа ажээ.
Т.Элиса