“Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газар, Гэрлэх ёслолын ордноос хамтран өчигдөр “Дурсамж” гэр бүлийн нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.
Гэрлэх ёслолын ордноос тавдугаар сарыг “Гэр бүлийн сар” болгосонтой холбогдуулан ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд цаг наргүй зүтгэж яваа ариун үйлст эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг тус өдөрлөгт оролцуулж байгаа аж.
Өчигдөр НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл бүхий найман хос гэрлэлтээ албан ёсоор батлуулж, хуримын ёслолоо хийв.
Нийслэлийн эрүүл мэндийн газар, Гэрлэх ёслолын ордноос хамтран зохион байгуулсан “Дурсамж” гэр бүлийн нээлттэй өдөрлөгт Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс хоёр, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвөөс дөрөв, “Өргөө” амаржих газар болон Түргэн тусламжийн төвөөс тус бүр нэг хос оролцсон байна.
Гэр бүлийн бат бэх харилцаа, хамтын амьдралын нандин холбоог дээдлэн таниулах зорилготой “Дурсамж” өдөрлөгийн хүрээнд арав гаруй жил ханилж, аз жаргалаа бататгаж яваа эдгээр хосын хуримын ёслолын үйлчилгээний төлбөрийг Гэрлэх ёслолын ордны зүгээс 70 хувиар бууруулсан байна.