-Монголын хэвлэл мэдээллийг хэн эзэмшиж байна вэ-
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн 74 хувь нь улс төрийн хамааралтай байна гэдгийг “Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг” судалгааны үр дүн гаргажээ.
Гурван сарын турш хийсэн дээрх судалгааг Монголын Хэвлэлийн хүрээлэн, Хил хязгааргүй сэтгүүлчид хүний эрхийн олон улсын байгууллагын ХБНГУ-ын салбартай хамтран хийсэн байна.
Судалгаанд
- 11 телевиз,
- 6 радио,
- 10 сайт,
- 12 сонинг оролцуулжээ.
2016 оны эхээр Хэвлэлийн Хүрээлэнгээс хийсэн судалгаагаар манай улсад 485 мэдээллийн хэрэгсэл байна. Үүнээс 101 сонин, 69 радио, 131 телевиз, 98 мэдээллийн сайт ажиллаж байв.
ХМХ-үүд улс төрийн хамааралтай байгаа нь иргэдийн мэдээлэл авах эрх чөлөөг хязгаарлаж, мэдээллийг мушгин гуйвуулах үүд хаалгыг нээж байна.
Нийгэмд цацагдаж буй баримт мэдээллийг хэрхэн хүлээж авах иргэдийн хандлага, байр суурь, үзэл бодолд нөлөөлдөг. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь улс төрийн хамааралтай болсноос ардчиллын үйл явцыг гажуудуулж, олон ургальч нийгмийн хөгжилд тушаа болдог гэдгийг судалгаа хийсэн багийнхан онцолж байна.
Монголын хэвлэл мэдээллийн зах зээлд улс төрийн хамаарал ноёрхож байгаагийн шалтгаан нь хууль эрхзүйн зохицуулалт байхгүйтэй холбоотой аж.
Эзэмшлээс гадна
- хэвлэл мэдээллийн компаниудын бараг тал хувийнх нь санхүүгийн мэдээлэл байхгүй,
- эздийг нууцлах нь эрх зүйн хувьд маш хялбар,
- хэвлэлийн эрх чөлөөг хуулиар баталгаажуулсан боловч хөрсөн дээр буугаагүй,
- редакцийн хараат бус байдал хязгаарлагдмал,
- хэвлэл мэдээллийн байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгох, бүртгэх үүрэг бүхий бүх байгууллага нь Засгийн газарт харьяалагддаг гээд олон асуудал байгааг судалгаанд дурдсан байна.
Мөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дарамтлах явдал түгээмэл байгааг судалгааны явцад тогтоожээ. “Улс төр, бизнесийн уялдаа холбоо нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дарамтлах эх үүсвэр болж байна. Хэвлэл мэдээллийн байгууллага санхүүгийн болон улс төрийн хувьд хараат байвал тухайн байгууллага иргэдийн ашиг сонирхол гэхээсээ илүү эздийнхээ эрх, ашгийг хамгаална” хэмээн Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах хэлэв.
Монголын сэтгүүлчид хэт өндөр ачаалалтай, хэт бага цалинтай. Тиймээс нэмэлт орлогоос хамааралтай болж төлбөртэй мэдээ бэлтгэн, мэргэжлийнхээ нэр хүндийг унагаж байгаа тохиолдол байдаг.
Энэ мэтчилэн олон асуудлыг хөндөж гаргасан судалгааны дүнд “Мэргэжлийн сэтгүүлзүй ардчиллын дөрөв дэх багана байх ёстой. Үүнийг бодит амьдралд хэрэгжүүлэхийн тулд эрхзүйн орчныг сайжруулах хэрэгтэй” гэдгийг Хил хязгааргүй сэтгүүлчдийн Германы салбарын Удирдах зөвлөлийн дарга Михайл Редиске онцоллоо.