Улс төрийн намууд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ энэ сарын 2-5-ны дотор багтаан тодруулж, Сонгуулийн Ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой. Үүнтэй холбоотойгоор намууд хөдөлгөөнд орж, сонгуулийн бэлтгэл хангах ажилдаа ороод байна.
Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшигчийг тодруулах дотоод сунгаанд Х.Баттулга тэргүүлээд буй. Харин эрх баригч МАН өчигдөр болсон VIII Бага хурлаараа Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэв.
М.ЭНХБОЛД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТОМ ӨРСӨЛДӨГЧ
УИХ-ын сонгуульд намаа ялалтад хүргэсэн намын дарга Ерөнхий сайд болох учиртай. Гэсэн хэдий ч М.Энхболд Ерөнхий сайдын суудлаас татгалзахаасаа өмнө ч Ерөнхийлөгч болох хүсэл нь ил болсон. Түүнийг намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдэг нь бараг анхнаасаа тодорхой байсан.
Өчигдөр болсон Бага хуралд нийт 259 гишүүн оролцсон бөгөөд үүнээс 222 нь саналаа өгчээ. Нийт гишүүдийн 85.7 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших эрхтэй болсон юм. Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж 37 санал буюу нийт гишүүдийн 14.3 хувийн саналыг авчээ.
Парламентад хамгийн олон удаа сонгогдож, УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай улстөрч Ц.Нямдорж Бага хурлаар 37-хон гишүүний саналыг авчээ.
М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой байсан ч нам дотроо Ц.Нямдоржтой өрсөлдүүлж, Бага хурлын гишүүдээс санал хураасан нь МАН дотоод ардчилалтай гэдгийг харуулах гэсэн нэгэн оролдлого байлаа.
МАН-ынхан Төрийн гурван өндөрлөгт өөрийн төлөөллөө сонгохоор дараа дараагийн нүүдэл болгоноо тооцоолж байгаа энэ үед М.Энхболд бол Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн том өрсөлдөгч. Түүнд албан тушаал, эрх мэдэл, ялсан нам гээд ард нь том баг байна.
УИХ-ЫН СОНГУУЛИАР У.ХҮРЭЛСҮХЭД АМЛАСАН ЕРӨНХИЙ САЙДЫН СУУДЛЫГ ӨГӨХ ҮҮ
МАН-ын хувьд Ерөнхийлөгчид хэнийг дэвшүүлэх вэ гэдгээс илүүтэй намын дарга хэн болох вэ гэдэг нь өрсөлдөөнтэй болж мэдэхээр байна.
“Бор шувуу”-ны жиргэж байгаагаар бол М.Энхболдын намын даргын суудлаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шилжүүлэн өгөх сонирхолтой байгаа гэнэ.
Харин У.Хүрэлсүхийн фракц үүнийг эсэргүүцэж байгаа бололтой. Учир нь М.Энхболд УИХ-ын сонгуулиар намаа ялалтад хүргэхэд хувь нэмрээ оруулбал Ерөнхий сайд болж, Засгийн газраа тэргүүл хэмээн У.Хүрэлсүхэд амлаж байсан гэдэг. МАН УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан ч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдоогүй.
Гэсэн хэдий ч түүний нэр МАН-ын дарга болох магадлалтай хүмүүсийн дунд дуулдаж байна. Хэрэв тэрбээр намын даргаар сонгогдож чадвал хүсч байсан Ерөнхий сайдын суудлаа авахыг ч үгүйсгэхгүй.
Гэрэл зургийг: mpa.mn