УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.
Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулахдаа манай орны эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь нэмэгдэж, газар тариалангийн талбай, малын бэлчээр улам тэлж, хилийн бүсэд мөрдөх журам нь бодит амьдрал дээр зөрчигдөж, зарим талаар улсын хил хамгаалалтад төдийлөн ач холбогдолгүй болж байгаа тул төсөлд хилийн бүсгүй байхаар тогтоож, хил хамгаалалтын зориулалтаар ашиглах улсын хилийн зурвас, боомтын газар нь төрийн мэдэлд байх асуудлыг хуулиар баталгаажуулж, хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахтай холбогдох зохицуулалтыг нарийвчлан тусгасан гэдгийг онцоллоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Энэ хуулийг улстөржүүлж байна. Ард түмнийг төөрөгдүүлж, айдаст автуулж байна. Иргэдэд нэг мөр ойлголт өг. Хилийн орчмын бүсэд амьдарч байгаа хүмүүсийн эрх үүрэг байхгүй болж байна уу. Хэрэв энэ хууль хэрэгжвэл Хилийн шалган нэвтрүүлэх байгууллага байхгүй болж байна гэсэн үг үү. Хилийн хууль гарч ирснээр шалганы эрх зөрчигдөж байгаа юм биш үү.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Бямбацогт: Хил орчмын бүс, нутаг дэвсгэр одоогийн хуулиндаа ч 15 км гэж тусгагдсан байдаг. Хил орчмын 70 орчим сумын нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүмүүс хилийн хамгаалах байгууллагын туслах хүчин гэдэг зохицуулалтыг хуульд тусгасан. Хилийн шалганы тухайд Гадаад иргэн харьяаны байгууллагад шилжүүлэн өгснөөс хойш багагүй зөрчил гарсан. Иймээс Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хилийн шалганыг Хил хамгаалах газар буцаан өгөх санал гаргасан. Хилийн боомтод зөрчил гарахаар хариуцлага хүлээх хүн олддоггүй. Хилийн шалгах боомт дээр ажиллаж байгаа хүмүүс хилийн цэргээс очсон. Тиймээс буцаад хилийн цэрэгтээ харьяалагдана. Гадаадын иргэн харьяатын байгууллага Монгол улсаар орж ирж байгаа гадаадын иргэдийг хариуцдаг.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Хилийн ба дотоодын цэрэг гэсэн нэр томьёог хуульд оруулаагүй. Яагаад хилийн цэрэг гэсэн нэр томьёоноос татгалзав. Үүний улмаас хилийн цэргийг хилийн цагдаа болгож байна гэсэн ойлгомжгүй байдал үүсээд байна. Хилийн цэрэг цэргээрээ үлдэх үү.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Бямбацогт: Хилийн цэрэг гэдэг үгнээс татгалзаад хилийн цагдаа болгох гэлээ гэдэг үг гарсан. Энэ үгийг тайлбарлах шатанд үг мушгигдах зөрчилтэй байдал үүссэн. Мушгих, гуйвуулах, үгийг буруу зөрүү тайлбарлах шаардлага байхгүй. Хил хамгаалах байгууллагын дарга нь Хилийн цэргийн ерөнхий командлагч байна гэж заасан. Энэ хуулийг өргөн барихдаа “Төрөөс хилийн талаар баримтлах бодлогод туссан заалтыг үндэслэл болгосон. Бие даасан тусгай хуультай болгохоор оруулж ирсэн. Тантай санал нийлнэ, цагдаагийн байгууллагатай хамаарахгүй.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 600 гаруй хууль дотор хэм хэмжээний зөрчилтэй хуулиуд бий. Тэдний нэг нь Хилийн тухай хууль юм. Энэ хуулийн төслийн 8 зүйлийн 2 дугаар заалт, 30 дугаар зүйлийн 2 дугаар заалт, 32 дугаар зүйлийн 1.2 дугаар заалтууд дээр анхаарах хэрэгтэй үг өгүүлбэр байна. Тиймээс цаашид хэлэлцүүлгийн шатанд эдгээр заалтууд дээр анхаарах хэрэгтэй байх.
Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж 10 гаруй УИХ-ын гишүүн асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэх байсан ч хуралдааны цаг дууссан учир түр завсарлав. Иймд өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.