Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийнхан маргааш 06:00 цагаас хүүхдэд элэг шилжүүлэн суулгах гурав дахь хагалгааг хийнэ.
Энэ хагалгаа нь манай улсын элэг шилжүүлэн суулгах 34 дэх хагалгаа бөгөөд хүүхдэд хийж буй гурав дахь хагалгаа юм.
Гурав дахь хагалгааг долоон настай Л.Бүжинлхам охинд хийхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хагалгааны төлөвлөгөөтэй танилцсан байна.
Мөн тус хагалгааг ивээн тэтгэж, охины амь насыг аврахад үнэтэй хувь нэмэр оруулсан иргэн Ж.Нямдаваа, Э.Энхболд нарт чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.
Л.Бүжинлхам охин төрөөд шарлалт нь арилахгүй, бие нь шар, нүд нь ногоон туяатай байсаар гурван сартайд нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлэхэд төрөлхийн цөсний замын битүүрэлтэй гэж оношлогдож, мэс засал хийжээ.
Гэвч элэгний хатуурал үүссэн учраас заримдаа цусаар хүндэрч, бөөлжиж улмаар 2015 оноос энэ нь ихэссэн байна. Ийнхүү охин элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болж, ээж нь донор болохоор УНТЭ-т хэвтэн эмчлүүлж байна.
Охины биеийн байдал хүндэвтэр байгаа тул Солонгосын АСАН эмнэлгийн мэс заслын эмч нартай хамтран хийхээр бэлтгэл ажил хангагдаад байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.