УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн А.Ундраа нарын гурван гишүүний 2016 оны арванхоёрдугаар сард өргөн мэдүүлсэн энэ хуулийн төсөлд Монгол Улсад дутагдалтай байгаа амин дэм, эрдэс минериалаар хүнсийг баяжуулах тухай асуудлыг зохицуулахаар тусгажээ.
Хүн амын дунд явуулсан амин дэм, эрдэс бодисын дутлын талаарх судалгааны үр дүн баяжуулсан хүнсний талаар төрийн бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарсныг харуулсан байна. Судалгаанаас үзэхэд манай улсын хүн амын хүнсээр авч буй шаардлагатай эрдэс, витамины хэрэглээ хоногийн тундаа /100 хувь/ хүрдэггүй.
Тухайлбал, витамин В1-70,8 хувь, В2-77,6 хувь, B6-59,5 хувь, С-30.8 хувь, А-93,5 хувь, кальци- 69 хувийн хэрэглээтэй байна. Хүн амын эрдэс, витамины дутагдлын судалгааг түүвэрлэн авч үзвэл 7,4 хувь нь иодын, 28,5 хувь нь гемоглобины, 21,4 хувь нь төмрийн, 32,4 хувь нь витамин А-гийн, 42,4 хувь нь витамин Д-гийн дутагдалтай болохыг тогтоосон хэмээн Ажлын хэсгийнхэн танилцуулав.
Эрүүл мэндийн яамнаас 2016 онд явуулсан хүн амын хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгаагаар 0-5 насны хүүхдийн 4,7 хувь нь өсөлтийн хоцрогдолтой, 15-64 насны хүн амын 54,4 хувь нь жингийн илүүдэлтэй, 26-64 насны хүн амын 61,7 хувь нь цусан дахь холестерины хэмжээ ихсэх эрсдэлтэй байна. Улсын хэмжээнд нас баралтын 80 хувь нь зохисгүй хооллолтоос үүдэлтэй байгаа юм.
Иймд Баяжуулсан хүнсний тухай хуулиар дамжуулан хүнсний шимт, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, улмаар хүн амын эрүүл мэндийг сайжруулах, импортын хүнсний бүтээгдэхүүнийг орлох, улмаар өөрийн орны байгалийн гаралтай нөөцийг ашиглан баяжуулсан бэлдмэл гарган экспортлох эрхзүйн орчин бүрдүүлэх эдийн засгийн ач холбогдолтой хууль болно гэж үзэж байна.
Одоогийн байдлаар манай улс давсыг иодоор баяжуулан хүнсэнд хэрэглэж байгаа юм. “Д амин дэм нь тосон суурьтай бөгөөд хэтрүүлэн хэрэглэвэл элгэнд ачаалал өгөх сөрөг талтай. Иймд манай нөхцөлд гурилыг Д аминдэмээр баяжуулах боломжтой” гэж Ажлын хэсгийн гишүүн, Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Бямбасүрэн хэлэв.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Монголчууд өдөрт авах хоол тэжээлээ хангалттай авч чадахгүй байгаа энэ үед чухал хуулийн төсөл оруулж байна. Сурагчдын үдийн цай, цэцэрлэгүүдийг эрүүл, баяжуулсан хоол хүнсээр хангахад анхаарал тавихыг ажлын хэсгийнхнээс хүслээ.
УИХ-ын гишүүн А.Сүхбат: Монголчууд далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн бага хэрэглэдэг. Өгийн нуур, Хагийн хар нууранд Алгана загас маш их үржиж байна. Энэ загасыг хүнсний зориулалтаар бэлтгэх, үйлдвэрлэлийг дэмжвэл эрүүл мэндэд тустай нэг төрлийн зохистой хүнс байгаа юм гэж саналаа хэлээд, хувиргасан амьд организм бүхий хүнснээс татгалзах талаар ямар бодлого хэрэгжүүлэх талаар ажлын хэсгийнхнээс асуув.
Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Бямбасүрэн: Хувиргасан амьд организмтай хүнс Монголд байгаа. хувиргасан амьд организмтай бүтээгдэхүүн нь дэлхий нийтийн хүнсний хомсдолоос аврах нэг гарц бөгөөд бүгдийг нь муу гэж ойлглж болохгүй. Бид ХХААХҮЯ-нд хандаж манай зах зээл дээр байгаа хувиргасан амьд организмтай хүнсний жагсаалтыг гаргаж өгөхийг хүссэн.
Хүний эрүүл мэндэд хийжүүлсэн ус, ундаа ямар шаардлагагүй. Тиймээс улс орнууд чихэр агуулсан ундааны татварыг өндөр тогтоодог. Эрүүл мэндийн яамнаас энэ төрлийн бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэх саналаа Сангийн яаманд хүргүүлсэн гэлээ.
Гишүүд сонирхсон зүйлдээ Ажлын хэсгийнхнээс хариулт авч, саналаа хэлсний дараа уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар санал хураалт явуулахад 91 хувь нь дэмжлээ.