“Улаанбааар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх” техникийн туслалцааны багийн хамтарсан хурал өчигдөр боллоо. Нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банк хамтран энэ төслийг хэрэгжүүлнэ.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Бид 2016-2020 он гэхэд Улаанбаатар хотоо өндөр технологид суурилсан, өөрийн өвөрмөц дүр төрх бүхий Зүүн хойд Азидаа санхүү эдийн засгийн бүс нутаг болгохоор зорин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд дээрх төслийг хэрэгжүүлэхээр болсон. Улаанбаатар хотын нийтийн тээврийг өөрийн өнгө төрхтэй болгох хэрэгтэй. Улаанбаатар өвөлдөө маш хүйтэн, нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт сайнгүй, нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмж, соёл муу байгаагаас иргэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчихоос аль болох татгалзаж байна. Энэ төсөл үүнийг шийдэж өгнө. Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, тэр дундаа МУБИС –аас УИД хүртэлх замд байрлах автобусны буудлуудыг сүүлийн үеийн, шилэн пассадтай болгох, барилгууд руу холбож, иргэдийн дулаан, аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлнэ” гэв.
Их тойруу, Нам Ён Жү–гийн гудамж зэрэг маш их хөдөлгөөнтэй шугаманд гол ажлуудыг хийнэ.
Төслийн багийн бүрэлдэхүүнийг БНХАУ –ын И Чан хотод очиж туршлага судалжээ.
Азийн Хөгжлийн банкны Нийтийн тээврийн мэргжилтэн Ки Жүн Ким “2012 оноос хойш хийсэн, зураг төслийн ажил хуучирсан байсныг шинэчилж, нарийвчилсан зураг гаргаж, тайлан танилцуулахад бэлэн боллоо. Төслийн хүрээнд Герман улсаас ирсэн авто зогсоолын тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна. Улаанбаатарын авто зогсоолын төвүүдийн байршлаас хамаарсан төлбөрийг судалж, авто зогсоолын менежментийг хэрэгжүүлнэ. Судалгаанууд нь үндэслэлтэй, дүн шинжилгээ хийхэд боломжтой. Мөн өрхийн судалгааны дүнг танилцуулсны дараа олон зүйл тодорхой болно. Их тойруу, Нам Ён Жү–гийн гудамж зэрэг маш их хөдөлгөөнтэй шугаманд гол ажлуудыг хийнэ. Энэ хоёр шугамыг зэрэг ажиллуулах боломжгүй тул гурав дахь шугам буюу Долоон буудлаас хотын төв чиглэлийн авто зогсоолыг Азийн Хөгжлийн банкны төслөөр хэрэгжүүлнэ” гэжээ.
Нийслэлийн Ато замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Энэ төслийн төлөвлөлттэй холбогдуулан авто зам, тусгай замын нийтийн тээврийг аль хэсгээр хэрхэн зорчуулах, авто зогсоолыг хэрхэн шийдэх зэрэг ерөнхий төлөвлөлттэй уялдуулан Авто замын газраас хийх ажлын төлөвлөгөөг боловсруулна. Энэ төсөл энэ оноос эхлэн 2019 он хүртэл хэрэгжинэ” гэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.