Сүхбаатарын талбайн баруун хойд талд буюу Байгалийн түүхийн музейн урд баригдсан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнөөдөр очиж танилцжээ.
Энэхүү эмнэлэг нь шүүх, прокурор, цагдаа, хилийн цэрэг, гааль, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн, чөлөөнд гарсан ахмадууд зэрэг нийт 130 гаруй мянган хүнд эрүүл мэндийн тусламж үзүүлэх, Чингэлтэй дүүргийн 110 мянга орчим иргэнд мэс заслын тусламж үзүүлэх боломжтой ажээ.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шинээр байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн бөгөөд оношилгоо, шинжилгээний хэсэг болох барилгын А блокийг 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр нээсэн билээ.
Өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчид болон Чингэлтэй дүүргийн нийт 5000 гаруй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлээд байгаа аж. Цаашдаа үйл ажиллагаагаа улам сайжруулахад тоног төхөөрөмж засварлах, шинээр авах шаардлага тулгарч байгааг эмнэлгийн эмч, ажилчид нь хэлсэн байна.
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт:
"Хэвтэн эмчлүүлэх хэсэг буюу эмнэлгийн Б блок албан тасалгааны зориулалттай болгосон. Анхны байдлаар нь эмнэлгийн зориулалтаар ашиглахад нэлээд хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагатай байгаа. Үүнийг шийдэх талд холбогдох газруудтай ярьж, ирэх долдугаар сард барилгын ажлыг дуусгахаар төлөвлөж байна.
Эмнэлэгт тоног төхөөрөмж нэлээд шаардлагатай байна. Монголдоо анхдагч MRI аппаратыг засварлахад хууль зүйн салбарын төсвөөс хэмнэлт хийж 1.3 тэрбум төгрөг шийдвэрлэх шаардлага үүсч байна. Иргэдийнхээ эрүүл мэндийг сайжруулахад тоног төхөөрөмж хэрэгтэй байгаа учраас дотоод, гадаадын төрийн болон төрийн бус байгууллагыг бидэнтэй хамтарч ажиллахыг уриалж байна" гэжээ.