“2014 оны 11 сарын 11-нд “Төрийн Удирдлагын Хүрээлэн” ТББ-ын хурлын танхимд хэсэг залуу судлаачид, улстөр сонирхогч залуус, залуу бизнес эрхлэгчид, төрд ажил хийж буй залуус цуглан Монгол улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эрх ашиг, төрийн тогтолцоо, өрсөлдөхүйц боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүнсний аюулгүй байдал зэрэг олон асуудлуудыг хэлэлцэн судалгааны ажил эхлүүлсэн байна.
Энэхүү судалгаа, туршилтын ажил багагүй хугацаанд үргэлжилж, 2040 онд Монгол Улсыг дэлхийн хөгжингүй орнуудын эгнээнд хүргэх зорилго тавин “хүн амын цонх” нээлттэй байгаа энэ үед эцэг, эхчүүдтэй хамтран 12 наснаас дээш насны хүүхдүүдэд дэлхийд өрсөлдөхүйц боловсрол, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчилгээ, эрүүл хүнс, аюулгүй хүнсий мэдлэг, санхүү, мэдээдэл харилцаа холбооны хэрэглэгчдийн эрхийн боловсрол олгох, мэдээлэл олгох зорилготой “Цахим Монгол Улс” төслийг “Гүрэн” дээд сургууль, “Цахим” дээд сургууль хамтран эхлүүлэх гэж байна.
“Цахим Монгол Улс” нь аль нэг улстөрийн нам болон шашны аливаа үйл ажиллагааг огт явуулахгүй бөгөөд зөвхөн “гишүүн иргэд”-дээ үйлчилдэг, эрхийг нь хамгаалдаг “улс” болох юм байна.
“Цахим Монгол Улс”-ын Засгийн газрыг өсвөр үе, идэрчүүд ээлжлэн удирдах бөгөөд эцэг, эхчүүдийн оролцоотой их хуралдайгаар “Цахим Монголын Үндсэн Хууль” хэлэлцүүлж батлах юм байна.
Хөдөө, орон нутагт салбаруудаа нээхийн зэрэгцээ гадаадын улс, оронд амьдарч буй Монголчууд ч энэхүү төсөлд оролцож, “цахим элчин сайдын яам”-ны үүргийг амьдарч буй орондоо гүйцэтгэж, тухайн улсын өндөр технологи дамжуулах, гишүүн иргэдийнхээ эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах ажээ.
Төрийн засгийг хоосон шүүмжлэлгүй, асуудалд шийдэл санал болгох эрдэмтэн мэргэд, өндөр боловсролтой иргэд өөрсдийн мэдлэгээ “Цахим Монгол Улс”-ын бодлого болгон хүн амын тодорхой хувьд хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.
Энэхүү төсөл нь Монгол улсын хууль эрхзүйн хүрээнд үйл ажиллагаа явуулах бөгөөд 100 мянган дундаж орлоготой гэр бүлүүдэд хүрч үйлчлэх платформыг эхний ээлжинд бий болгох юм байна.
Энэхүү төсөл нь Монгол Улсад амжилттай хэрэгжвэл өөр олон оронд тэлэх боломжтой олон улсын төсөл болох бодит чадамжтай ажээ.