Удаан хугацааны гемодиализ болон цусны хавдартай өвчтөний эмчилгээний зардлыг төрөөс олгох тухай Засгийн газрын шийдвэрийг олон нийтэд танилцуулах “Талархлын хурал” өчигдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт боллоо.
Энэхүү хурлаар дээрх шийдвэрийг эрүүл мэндийн эмч ажилчид болон диализийн эмчилгээ хийлгэдэг эмчлүүлэгчид талархан хүлээн авч байгаагаа илэрхийлсэн билээ.
УНТЭ-ийн Бөөрний төвийн дарга Б.Бямбадашийн ярьснаар Монгол Улс гемодиализийн эмчилгээг анх 1975 онд нэвтрүүлсэн бөгөөд 1996 онд бөөр шилжүүлэн суулгах анхны хагалгаа хийж эхэлжээ. 2006 оноос бөөр шилжүүлэн суулгах хагалгааг дангаараа хийж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 130 гаруй хүнд энэ хагалгааг хийгээд байна.
Харин донорын олдоц муу, хөрөнгө мөнгөний бололцоо муутай хүмүүс бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд хамрагдаж чаддаггүй бөгөөд үүнээс гарах гарц нь бөөр орлуулах буюу диализийн эмчилгээ гэнэ.
УНТЭ-ийн Бөөрний төвийн дарга Б.Бямбадаш:
"Өнөөдөр УНТЭ-т диализийн 30 орчим аппаратанд 200 орчим хүн орж байна. Хувийн болон улсын эмнэлгийн аппаратанд орж байгаа хүмүүсийн зардал адил гардаг. Эмчлүүлэгч олон улсын жишгээр долоо хоногт гурван удаа дөрвөн цагаар ордог. Нэг удаагийн зардал 200 орчим мянган төгрөг байдаг гэж үзвэл нэг хүн сардаа 1 сая гаруй төгрөгийн зардал гаргадаг өртөг өндөртэй эмчилгээ юм. Тиймээс тэр бүр хамрагдаж чаддаггүй. Мөн улсын эмнэлгүүдэд ачаалал ихтэй учраас эмчилгээ авч чадахгүй хүлээлт үүсдэг. Ингээд өвчин хүндрэх, амь насаа алдах эрсдлүүд бий болдог.
Тиймээс Монгол Улсын Засгийн газраас хувийн болон улсын аппарат ялгалгүйгээр эрүүл мэндийн даатгалаар диализийн эмчилгээнд хамрагдана гэсэн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг эрүүл мэндийн эмч ажилчид маш баяртайгаар хүлээж авч байна. Энэ эмчилгээг хийлгэдэг эмчлүүлэгчид ч мөн адил баярлаж талархсанаа илэрхийлж байна" гэлээ.
Энэхүү эмчилгээний зардлыг төрөөс дааснаар гемодиализ болон цусны хавдартай өвчтөнүүдийн эмчилгээнд төлбөрийн боломжоос хамааран хамрагдаж чадахгүй байгаа иргэдийн санхүүгийн хүндрэл шийдэгдэж эмчилгээнд бүрэн хамрагдах боломж бүрдэх юм.