Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 дугаар зарлигийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан.
Эх дэлхий, байгаль орчноо хайрлан, зохицон амьдрах Монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилготой энэхүү хөдөлгөөн 2030 он хүртэл үргэлжлэх юм.
2020 оны байдлаар Монгол орны ойн сан бүхий газар 18.6 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.9 хувийг эзэлж байгаа бөгөөд үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай нь 8.07 хувь байна.
Тэгвэл "Тэрбум мод" хөдөлгөөнөөр энэхүү ойн санг хэрхэн нэмэгдүүлэх болоод энэ хөдөлгөөн манай орны эдийн засаг, иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаатай ярилцлаа.
Тэрээр БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд одоо “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний удирдлага зохион байгуулалт, зохицуулалтыг хариуцаж буй Ойн газрын даргаар томилогдон ажиллаж байна.
ТЭРБУМ МОДЫГ 2030 ОН ХҮРТЭЛ ТАРИХАД 13 ИХ НАЯД ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ

-"Тэрбум мод" хөдөлгөөний дараа ойн сан, ойгоор хучигдсан газар ямар хэмжээнд хүрнэ гэж харж байна вэ?
-Монгол орны ойн сайн бүхий газар 2021 оны байдлаар 18.6 сая га буюу нутаг дэвсгэрийн 11.9 хувийг эзэлж байсан. Үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай нь 8.07 хувь юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа 2050 зэрэг бодлогын баримт бичгүүдэд ойн санг нэмэгдүүлэх зорилтууд бий. "Тэрбум мод" хөдөлгөөн нь уг баримт бичгүүд дэх зорилт, зорилготой уялддаг бөгөөд ойгоор хучигдсан талбайг 2030 он гэхэд 9 хувьд хүргэх зорилт тавьсан.
-Ийнхүү ойн сан нэмэгдэх нь бидний амьдрал болоод эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ? Эрүүл мэнд цаг уурын өөрчлөлтийг дагасан дам нөлөөг нь хөрөнгө оруулалт гэж үзэж байна уу?
-Ойн ач холбогдлыг ярихаар бол олон зүйлийг ярих хэрэгтэй болно. Нэгдүгээрт хүн бүрийн мэддэг энгийн ойлголт нь ой бол агаарыг цэвэршүүлдэг, усны нөөцийн тэнцвэртэй байдлыг хадгалдаг, амьтдын амьдрах газар болдог гэх мэт. Бидний эхлүүлсэн хөдөлгөөн хүн төвтэй байх бөгөөд хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэн тэлж, хүмүүсийн амьдрах орчныг сайжруулна. Мөн Монгол орны 1.8 сая га доройтсон ойн талбайг нөхөн сэргээх хамгаалалтын зурвасууд байгуулах зэргийг төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл хөрсийг хамгаалж, орчны эвдрэл гэмтлийг багасгаж, элсний нүүлтийг тогтоох барих зэрэг нэмэлт ач холбогдлууд бий.
Хоёрдугаарт ажлын байр үүсгэж, орлого нэмэхийг зорьж байна. Энэхүү хөдөлгөөн нь зөвхөн мод тарих тухай ойлголт биш. Тухайлбал, манай оронд жижиг том нийлсэн мод үржүүлгийн 306 байгууллага бүртгэлтэй. Мод үржүүлгийн газруудыг идэвхтэй ажиллуулахын тулд багадаа 12 мянган ажилтан хэрэгтэй. Мөн 2000 гаруй ойн инженер, 10 мянган ойжуулагч зэрэг ажлын байрууд бий болно.
Тоон зорилтоос нь харвал ойгоор бүрхэгдсэн талбайг 9 хувьд хүргэж, цөлжилтийг 4 хувиар бууруулж, хүлэмжийн хийн шингээлтийг 11 хувиар нэмэгдүүлэх юм.

-2030 он хүртэл маш олон ажил хийх шаардлагатай нь харагдаж байна. Тэгэхээр “Тэрбум мод” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд нийт хэчнээн төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж тооцсон бэ?
-Урьдчилсан тооцооллоор 13 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Үүнд улсын төсвөөс гадна, хувийн хэвшлүүд, гаднын санхүүжилт зэрэг бүхий л талын хөрөнгө оруулалт багтсан.
-13 их наяд төгрөг гэдэг ойролцоогоор Монгол Улсын жилийн төсөв шүү дээ. Энэ их хөрөнгө оруулалтын үр ашиг хэрхэн гарах вэ?
-2030 он гэхэд бид 637 мянган таримал ойг бий болгосон байх юм. Үүнийг экологи, эдийн засгийн үнэлгээгээр нь тооцвол 165.3 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Тэгэхээр бид 165.3 их наяд төгрөгийн үр ашиг хүртэнэ гэсэн үг. Бусад цэвэр агаар, хүний эрүүл мэндтэй холбоотой дам үнэлгээг үүнд оруулаагүй.
-Үндэсний хөдөлгөөн эхлээд жилийн хугацаа өнгөрлөө. Цаана нь найман жил үлдсэн байна. Одоогоор ямар ажлуудыг гүйцэлдүүлээд байна вэ?
-Эхний жил учраас систем, удирдлага зохион байгууллагын болон модны үр тарьц, суулгацыг бүрдүүлэх зэрэг маш их бэлтгэл ажлууд хийгдэж байна. Тухайлбал хүмүүст мод тарих аргачлалыг зааж өгөх 1000 сургагч багшийг эхний ээлжид бэлдэж байна. Аймаг, сум, дүүрэг болгоноос 2-3 хүнийг сонгон авч сургагч багш болгож, гарын авлага материалаар хангаж байна. Эдгээр хүмүүс сургагч болоод орон нутгийн иргэдийг чадавхжуулах юм. Мөн ХААИС-д мод тарих тухай ойлголтыг өгөх богино хугацааны буюу 40 цагийн сургалтад 23.6 мянган хүнийг хамруулаад байна. Цаашлаад маш олон хүнийг мод тарих чиглэлээр чадавхжуулна.
Хөдөлгөөн анх эхлэхэд манай улс 9.2 сая тарьц суулгацын нөөцтэй байсан бол одоо 37.1 сая ширхэг тарьц суулгацыг 306 аж ахуй нэгжүүдэд бэлдээд байна. Бид үүнийг шат дараатай нэмсээр жилд 150 сая тарьц суулгацын нөөцтэй болгох юм.
"ТЭРБУМ МОД" ТАРИХАД УЛСЫН ТӨСӨВТ 2022 ОНД 4.2, 2023 ОНД 6.1 ТЭРБУМ ТӨГРӨГ СУУЛГАСАН

-2022 оны хагас жилийн байдлаар нийт 7.4 сая мод тарьчихсан юм байна. Эдгээрийг ихэвчлэн ямар газар тарьсан бэ?
-Бид юун түрүүнд суурьшлын бүс рүү төвлөрөн ажиллалаа. Хот болон аймаг нийслэлийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдээр тарьсан.
-Эдгээр модыг тарихад улсын төсвөөс хэчнээн төгрөг зарцуулаад байна? Нэг модыг тарихад дунджаар хэдэн төгрөг зарцуулж байна вэ?
-2022 онд мод тарих, үрийн нөөц бүрдүүлэх, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, ажлын байр нэмэх зэрэг ажилд 4.2 тэрбум төгрөг улсын төсөвт тусгагдсан. Энэ жилийн тарилт дуусаагүй тул зарцуулалт нь оны төгсгөлд дуусаж дэлгэрэнгүй мэдээлэл нь гарна. Нэг модыг тарихад дунджаар 10-20 мянган төгрөг зарцуулж байна. Гэхдээ энэ бол маш ерөнхий тоо. Жишээ нь том моднуудын үнэ 100 мянгаас дээш төгрөгийн үнэтэй шүү дээ.
-Дотоодын мод үржүүлгийн газрууддаа тулгуурлан хэрэгцээгээ бүрэн хангаж чадна гэж тооцож байна уу?
-Мод үржүүлгийн 306 байгууллагадаа тулгуурлан 2030 он хүртэл тэрбум модоо тарьж дуусгана. Гаднаас импортоор тарьц, суулгац авахгүй.
-Тарьц суулгац суулгахаас гадна ойгоос мод зөөсөн зөрчил илэрсэн үү?
-Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд сүүлийн 6 жилийн хугацаанд 13 мянган модыг уулнаас авчирсан гэх тоо бий. Энэ нь том модоор богино хугацаанд ногоон байгууламж бүрдүүлэх зорилготой байсан гэж тайлбарладаг.
Харин бидний хувьд уулнаас мод шилжүүлэхгүй гэсэн бодлогыг чанд баримталж буй. Гэвч зайлшгүй шаардлагатай үе гэж байдаг. Жишээ нь өндөр хүчдэлийн шугам байгуулахын тулд хуулийн дагуу түүний зурвас дагуу байгаа модыг авч газрыг нь бүрэн цэвэрлэдэг. Энэ тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн нэгэнт тайрах модыг шилжүүлэн суулгаж болно. Тухайлбал УЦС барих гэж буй үед усанд өртөх моддыг шилжүүлэн суулгах боломжтой. Үүнээс бусад тохиолдолд мод шилжүүлэн суулгахгүй. Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд сайдын тушаал гарсан бөгөөд уулнаас мод авахыг 2030 он хүртэл хориглосон.
-Манай улс зарим төрлийн банз, хэрэглээний модоо Оросоос импортлох тохиолдол байдаг. Тэгэхээр Тэрбум мод хөдөлгөөний ачаар хэрэглээний мод бий болох уу? Цаашлаад экспортод гаргах боломж бий юу?
-Мод бол урт хугацааны амьдралтай. Төрлөөсөө шалтгаалан мод 40-50 жилийн дараа банз, дүнзний бүтээгдэхүүн болох хэмжээнд хүрдэг. Тэгэхээр бидний өнөөдрийн хийж буй ажил бол удаан хугацааны хөрөнгө оруулалт. Маш их тэвчээртэй, мэргэжлийн байж ойн нөөцөө бий болгочихвол урт хугацаандаа бүтээгдэхүүн гаргах боломж бүрэн бий.
Улсад Байгалийн нөөц ашигласны төлбөр гэж 150 тэрбум орчим төгрөг цуглардаг.
-Мод тарихад арчилгаа усалгаа маш чухал шүү дээ, хэдэн сая модны арчилгааг хэрхэн хариуцуулж байна вэ, тарьсан ч ургахгүй бол хэрэггүй шүү дээ
-Мод тарьсан газрууд өөрсдөө арчилгаагаа хариуцаж байна. Хашаандаа тарьж байгаа хүн өөрөө, ногоон байгууламж хариуцаж буй байгууллагууд өөрсдөө хариуцна. Харин ойн зурвас, нөхөн сэргээсэн ой зэргийг мэргэжлийн мод үржүүлгийн газруудтай тохиролцон хариуцуулж байна. Харин мэргэжлийн аж ахуй нэгжүүдийн арчилгаатай холбоотой зардлыг хувийн хэвшлүүд хариуцна. Ингээд гуравласан, дөрөвлөсөн байдлаар хамтран ажиллана. Мод ургасан эсэхэд мэргэжлийн байгууллагууд нь хариуцлага хүлээнэ.
-Ирэх оны улсын төсөвт “Тэрбум мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар хэмжээний төсөв суулгасан бэ?
-Одоогоор 6.1 тэрбум төгрөг гэж тооцож байна. Үүнд ойн хөнөөлт шавжийг устгах ажлууд орсон. Улсад Байгалийн нөөц ашигласны төлбөр гэж 150 тэрбум орчим төгрөг цуглардаг. Үүнд самар түүсний, түлээний модоо бэлтгэсний төлөө гоожин, усны төлбөр зэрэг багтана. Үүнийг хуулийн дагуу байгалийн нөхөн сэргээлт, ойн санг нэмэгдүүлэх ажилд зарцуулах ёстой. Энэ зохицуулалтыг хийх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд ажиллаж байна. Хэрэв тэгвэл илүү их мөнгө ойн санг бүрдүүлэхэд зарцуулагдана гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа
-Баярлалаа