АНУ-ын Төрийн департаментын дэргэдэх Эрчим хүчний нөөцийн товчооны (ENR) дэмжлэгээр тус улсын эрчим хүчний зохицуулагчдын үндэсний холбоо (NARUC), Эрчим хүчний зохицуулах хороотой зохицуулалтын түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагаа нь эрчим хүчний зохицуулалтын чадавхыг бэхжүүлж, Монголд тогтвортой, үр ашигтай, ил тод, өрсөлдөх чадвартай эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр үзүүлэх зорилготой юм.
Өнөөдөр /01 сарын 18/ АНУ-ын эрчим хүчний зохицуулагчдын үндэсний холбоо болон ЭХЗХ хамтран туршлага солилцох сургалт зохион байгуулжээ. Сургалтад ЭХЗХ-ны удирдлагууд, мэргэжилтнүүд, ЭХЯ, ЦДҮС, УБЦТС, ДҮТ-ийн мэргэжилтнүүд оролцов.
Энэ үеэр Монгол Улсын ЦШС-ний шинэчлэл, тархмал эх үүсгүүр, нөөцийн нэгдсэн төлөвлөгөөний талаарх ерөнхий тойм, Хойд Америкийн ЦШС шинэчлэх стратеги, төлөвлөлт, Хавайн ЦШС-ний шинэчлэл - Стратеги ба процесс, АНУ-ын ЦШС шинэчлэлийн ажлын хэрэгжилтэд хийж буй хяналт шинжилгээ, үнэлгээ зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Сургалтыг зохион байгуулагчид, оролцогчдын хуваалцсан мэдлэг зөвлөмжийг хэрэгжүүлж, Монгол улсын цахилгаан, эрчим хүчний салбарын зохицуулалтыг сайжруулах, эрчим хүчний чиглэлээр дэвшүүлсэн зорилго, зорилтын биелэлтийг хангах нь хоёр орны эрчим хүчний салбарын түншлэлд оруулах чухал хувь нэмэр юм.
Засгийн газар нийт эрчим хүчний үйлдвэрлэл дэх сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг
2023 он гэхэд 20%,
2030 он гэхэд 30%-д хүргэх зорилт тавьсан.
Энэ зорилт нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалыг өөрчлөлтийг сааруулах зэрэг Парисын хэлэлцээрийн хүрээнд өргөн мэдүүлсэн Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэртэй нийцэж байгаа юм.
Зорилгодоо хүрэхийн тулд Монгол Улс гэнэтийн эрсдэл, хүндрэлд тэсвэртэй бөгөөд шинэ зууны сорилтуудыг даван туулах чадвар бүхий шугам сүлжээг бий болгох нь маш чухал.
Сүлжээний шинэчлэл нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чухал хэрэгсэл болох сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг сүлжээнд холбоход илүү дөхөмтэй, хялбар болгох юм хэмээн Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэв.