“Эн Ай Ти-Чингис Хаан” дээд сургууль нь “Шихихутуг” их сургуультай “СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ”-г амжилттай байгууллаа.
Гэрээнд “Эн Ай Ти-Чингис Хаан” дээд сургуулийг төлөөлж Сургалт эрхэлсэн дэд захирал, профессор Ч.Гулнар болон “Шихихутуг” их сургуулийг төлөөлж Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал Л.Мөнхдэмбэрэл нар үзэглэлээ.
Уг стратегийн түншлэлийн гэрээ нь дээд боловсролын мэргэжилтэн бэлтгэхэд хууль, эрх зүй, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах, мэдээллийн технологийн салбараар мэргэшсэн хууль зүйн боловсон хүчнийг бэлтгэх, хууль зүй, хөрөнгө оруулалтын эрх зүйн мэдлэг бүхий мэргэшсэн инженер, старт ап компаниуд бэлтгэн гаргахад чухал алхам болж байгаа юм.
Стратегийн түншлэлийн хүрээнд “Эн Ай Ти-Чингис Хаан” дээд сургууль нь “Шихихутуг” их сургуулийн харьяа сургууль болон зохион байгуулагдаж хамтран ажиллах бөгөөд “Эн Ай Ти-Чингис Хаан” дээд сургуулийн цаашдын тогтвортой хөгжилд томоохон дэмжлэг болох юм.
“Эн Ай Ти-Чингис Хаан” дээд сургууль Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн төв болох үндсэн зорилготой бөгөөд
- Хууль, эрх зүй;
- Санхүү, эдийн засаг, менежмент;
- Уул уурхай, ашигт малтмал;
- Хөдөө аж ахуй;
- Анагаахын салбаруудад тэргүүлэх судалгааны институтүүдтэй хамтран ажиллаж инновацад чиглэсэн хос мэргэжилтэн бэлтгэх чиглэлийг нэг тулгуур зорилгоо болгож байгаа билээ.
Хамтдаа боловсролын салбарын ирээдүйг бүтээцгээе.
Be The Future