БУРХАНДАА МӨРГӨЖ, ЭМЭЭДЭЭ ҮНСҮҮЛЭЭД...
БУРХАНДАА МӨРГӨЖ, ЭМЭЭДЭЭ ҮНСҮҮЛЭЭД...
БУРХАНДАА МӨРГӨЖ, ЭМЭЭДЭЭ ҮНСҮҮЛЭЭД...
БУРХАНДАА МӨРГӨЖ, ЭМЭЭДЭЭ ҮНСҮҮЛЭЭД...
Сургууль, дотуур байр. Эмнэлэг, соёлын төв. Засаг даргын тамгын газар. Цэцэрлэг. цагдаагийн байр. Банк, холбоо...Байх ёстой ийм хэдэн байшинтай байдаг л нэг буйдхан сумын төв. Зуны гурван сар амарсан багш, сурагчид өнөөдөр /2022.09.01/ энд тэндээс уван цуван цугларч эл хульхан энэ сум "эзэн"-тэй болж байна.
Батзаяагийн Өлзийням энэ жил хоёрдугаар ангид суралцана. Өвөө, эмээгийн "амины" хүү өнөөдөр сургуульдаа явж буй нь энэ. Бакал, хүрмээ бас халзан малгайгаа тайлж орхиод сурагчийн дүрэмт хувцсаа өмсөв. Бурхандаа мөргөж, эмээдээ үнсүүллээ.
Уртын урт амралтын дараа гэрээсээ явах мэдрэмж буцаад ирэхгүй юм шиг, дахиад амрахгүй мэт үргэлж л гунигтай байдаг. Бас "Удахгүй нэг эргэж ирнэ ээ, мал хуй юу болох нь уу. Тав дахь өдөр ирж авна" гэдэг ээж, аав, эмээ өвөөгийн үг орхиод явах сан гэхээс яараад ч байх шиг ганцаардуулдаг сан.
Б.Өлзийням хүүд ч өнөөдөр энэ мэдрэмж төрж буй бололтой, нулимсаа хурдхан шударч орхиод өвөөгийнхөө бөөрт наалдан мотоциклтой хөдөллөө. Малчдын хүүхэд, усны шувууд хамтдаа намрын намарт л ингэж нэг нь сургуульдаа, нөгөө нь халуун орондоо эргэж, хоргодон байж буцдаг даа.
Б.Өлзийням энэ жил сургуулийн дотуур байрныхаа хоёрдугаар давхарт, аравдугаар тасагт таван өөр айлын хүүхэдтэй хамтдаа амьдарна. Энэ дотуур байранд нийт 40 хүүхэд аж төрдөг.
Хичээлийн шинэ жилд бэлтгэн байрыг хирэндээ л тохижуулжээ. Жил бүр давхарлан будаж өнгийг нь сэргээдэг модон шал энэ жил ч хэвээр. Байрны үүдний сандлыг бас буджээ. "Сууж болохгүй шүү, хатаагүй байгаа" гэж байрны багш сануулав.
Дотуур байранд амьдардаг хүүхдүүд боловсон ариун цэврийн өрөөтэй. Харин ажилчид болоод энэ байранд амьдардаг бусад насанд хүрэгчид хашаанд байрлах модон жорлонг ашиглана.
Гэхдээ яагаад ч юм "Одоохондоо сурагчдын ариун цэврийн өрөөг ажиллуулж эхлээгүй байгаа" гэж байрны багш ярилаа.

ДӨРВӨН ХИЧЭЭЛИЙН НЭГ БАГШ
ДӨРВӨН ХИЧЭЭЛИЙН НЭГ БАГШ
Энэ байранд сурагчдаас гадна гурван багш амьдардаг. Сурагчид хоёр давхарт, харин багш нар нэг давхарт байрладаг.
Улаанбаатар хотоос энэ жил шинээр ирсэн англи, орос хэлний багш нэг өрөөнд. Мөн хотоос ирээд хоёр дахь жилдээ ажиллаж буй монгол хэл, уран зохиолын багш бүсгүй хоёр хүүхдийн хамт өөр нэг өрөөнд. Төв аймгийн Баянчандмань сумаас ирсэн түүх, нийгмийн багш эхнэр, бяцхан хүүгийн хамт бас нэг өрөөнд амьдарч байна.
Багш нар дотуур байранд үнэ төлбөргүй суудаг. Тэд автобусанд сууж шахцалдахгүй. Автомашинтай түгжрэхгүй. Ерөөс ажилдаа ирэх гэж, гэртээ харих гэж, өглөө хүүхдээ хүргэх гэж, орой авах гэж тэвддэггүй. Ажил нь сургууль, гэр нь дотуур байр. Сургуулийн хашаан дотор дотуур байр байрлана. Ажил гэр хоёрын хооронд тав л алхана.
Ганхуягийн Цэдэнддорж багш 2010 онд МУИС-ийг түүх, нийгмийн ухааны багш мэргэжил эзэмшиж төгссөн. Төв аймгийн Баянчандмань сумаас 2018 онд энэ суманд ирж өдгөө дөрөв дэх жилдээ багшилж буй. "Би хаана ирчхэв ээ, буцаад явчихдаг юм бил үү" гэж анх боддог байснаа тэр ярив.
Г.Цэдэндорж багш энэ сургуульд түүх, нийгэм, газарзүй, иргэний ёсзүйн боловсрол гэсэн нийт дөрвөн хичээлийг заадаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд цөөнтэй тул дөрвөн багшийн ажлыг нэг хүн хийж амждаг гэнэ. Тэрбээр зургадугаар ангийн анги удирдсан багш. Тэдний анги 15 сурагчтай гэнэ. Энэ сургуульд зургадугаар анги нэг л бий, өөр бүлэг байхгүй.
Орон нутагт ажиллаж байгаа багш цалин дээрээ хоёр төрлийн нэмэгдэл авна. Нэгдүгээрт, сар бүр цалингийн 10 хувийн нэмэгдэл авна. Хоёрдугаарт, хөдөөд таван жил ажиллавал зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгодог.
Г.Цэдэндорж багш дараа жил энэ урамшууллыг авна. "Хүмүүс 5 орчим сая төгрөг авдаг юм билээ. Би ч гэсэн тэр хэмжээний мөнгө авах байх" гэв. Мөн үүнээс гадна бусад багш нарын адил анги даасны, илүү цагийн, олон жил ажилласны зэрэг нэмэгдлүүдийг авдаг.
Орон нутагт, тэр дундаа суманд ирж ажиллах багш тун ховор. Эрэл, сурал болж байж багш олж авч байгаа тухайгаа сумын сургуулийн захирал Д.Өлзийбаяр ярьсан. Тиймдээ ч ирсэн багш нарыг тогтоож үлдээхийн тулд тохь алдуулахгүй байхад сургуулийн удирдлага тун ч анхаардаг гэнэ лээ.
Жишээ нь Г.Цэдэндорж багшийг анх ирсэн жил өвлийн идшийг нь бэлтгэж өгч байжээ. "Хөдөө, орон нутгийн сургуулийн захирал бүр л ялгаатай байх. Зарим нь байр, хоолыг нь дааж байхад зарим нь нь байрыг нь бэлтгэж өгөх зэргээр бид боломж боломжоороо болж л байна" гэж ярилаа.

Эднийх ам бүл дөрвүүлээ. Г.Цэдэндорж багш энд найман сартай бяцхан хүү, эхнэрийн хамт амьдарч байна. Харин дөрвөн настай хүү нь Баянчандманьд ээж, аавтай нь цуг бий аж. Гэргий нь гэх бор бүсгүй нөхрийнхөө адил хөдөө амьдрах дуртай тул тэдний дунд буцах, харих тухай маргаан гардаггүй. Ард үлдсэн хүүгээ санавал амралтын өдрөөр шурдхийгээд ирдэг гэнэ.
Тэднийг хөдөөд уяж буй зүйл зарлага багатай, стрессгүй, амар тайван байдал гэсэн. "Цаашид ч энэ суманд биш юм гэхэд хөдөө л ажиллана. Би Улаанбаатарт бол амьдарч чадахгүй юм билээ" гэж багш толгой сэгсрэв.
Хүүхдүүдээ сургуульд орох цагт өөрийн ажиллаж байгаа хөдөөгийн сургуульд элсүүлнэ. Орон нутагт боловсролын чанар сайн гэж тэр дүгнэв. Харин хичээлийн хэрэглэгдэхүүн, материаллаг бааз учир дутагдалтай. Хичээл заахад интернетийн хүрэлцээ дутмаг. Интернетийг хувиасаа л зохицуулж, датанд л их мөнгө үрдэг гэлээ.
Түүхийн хичээл уншуулаад, яриулаад л байх тул хүүхдүүд залхах гээд байдаг. Тиймээс сайжруулсан "Цөм" хөтөлбөрийн дагуу сургалтын төлөвлөгөөгөө боловсруулаад, интернетээс сонирхолтой зүйлс татаж авч бэлтгээд баялаг, шинэлэг хэлбэрээр хичээлээ заахыг тэр чухалчилдаг аж.
Бас хөдөөд өөрийгөө хөгжүүлэхэд учир, дутагдал бий. Гэхдээ унших, судлах зав үргэлж гардаг тул үүнд санаа зовдоггүй гэж Г.Цэдэндорж багш ярив. Бас энд хөгжилдөж ч чаддаг. Чөлөөт цагаараа теннис тоглож, спорт зааланд өнжиж болно. Долоо хоног бүрийн лхагва гарагт сумын бүжиг болдог тул тэнд ч хөгжмийн хэмнэл мэдрэх боломжтой аж.
***
Багш, сурагчдын нэгэн дээвэр доорх ийм эвтэй, найртай, амар тайван амьдрал Улаанбаатар хотоос 158 километрийн алсад Төв аймгийн Баянцагаан суманд байна.
Г.Цэдэндорж багшийн жижигхэн гэрийн хананд гэргийгээ амаржихаас өмнө хэрэг болгон амжиж авахуулсан, инээмсэглэл дүүрэн гэрэл зураг өлгөөстэй байна. Энэ зургаас тэд хөдөөд төвхнөх гэж ирсэн нь харагдана. Хөдөөгөөс зугтах олон байхад тийш тэмүүлэх нэгэн ч байна.